Монгол түмнийхээ бахархал болсон Их аварга Асашёорюү Д.Дагвадорж ээж аавын хайртай хүү. Түүний төдийгөөс өдийг хүртэлх амжилтыг аав, ээжээс нь салгаж ойлгохын аргагүй билээ. Аваргыг ээж Х.Пүрэвбадам нь Доржоо гэж дууддаг. Тэгвэл Доржоо хүү дунд сургуульд байхдаа онц ч биш, муу ч биш дунд зэргийн сурлагатай хүүхэд байж. Гэсэн ч тэрбээр их амжилтад хүрсэн. Харин амжилтын оргил тийш замнаж явахдаа аав, ээжийнхээ хайр шингэсэн хариуцлаг дагуулсан үнэт сургаалиудыг үргэлж санаж явснаа, одоо ч мөрдлөг болгож явдагаа аварга ярих дуртай.


Сэтгэгдэл ( 0 )