Монгол Улсын усны нөөцийн талаар “Tha Guardian” онцолжээ. Уг нийтлэлээс харахад, уул уурхайн их ашиглалтын үр дагавар аюултай түвшинд ойртсоныг харуулж байна. Нийтлэлд юу гэж бичсэнийг орчуулан хүргэе.
Монголын усны хомсдол удийн засгийн өсөлтийн хамгийн том саад болно
Улаанбаатар хотын гадаад төрх үнэндээ толгой эргэм. Яг одоо Монголын нийслэл хотын гадны хөрөнгө оруулагчдад зориулсан халуун цэг болоод байна. Мэдээж гол сугалаа нь ашигт малтмал, хэрвээ үүнийгээ амжилттай ашиглаж чадвал иэрх 20 жилийн дотор энэ улсын эдийн засаг хоёр дахин өсөж чадна.
Гэхдээ бүх зураглалыг тольдон харвал, усны хүртээмж хамгийн том асуудал болох вий. Төв Азийн эрс тэс уур амьсгалтай, угаасаа усны дутагдалтай, нөөц багатай энэ оронд ийм асуудал тулгарах нь дамжиггүй.
БОНХЯ-ны мэдээгээр “Ирэх 20 жилд усны нөөц багасах ч хэрэглээ нь гурав дахин өсөх төлөвтэй байна” гэжээ. Тодруулбал, 2030 он гэхэд өдөрт 244 мянган куб метр ус хэрэглэх ба энэ нь үйлдвэрлэлд зарцуулах хэмжээ.
Усны хэрэглээ уул уурхайн ашиглалттай шууд холбоотой байна. Хамгийн гол нь Монголоос илэрч байгаа алт, зэсийн нөөцийн ихэнх нь хуурайшил ихтэй Өмнөговьд байгаа. Цөл дэх хур тунадасны хэмжээ жилд ердөө 50 мм л болдог.
Үүнийг шийдвэрлэхэд арай дөхөмтэй, дэд бүтцийн боломжит хувилбарууд бий. Эдгээрээс Орхон голоос 600 км урт дамжуулах хоолойгоор ус татах нь хамгийн боломжит хувилбар. Энэ төслийн өртөг 550 сая ам.доллар болно. Далайд гарцгүй, алслагдсан Монгол Улсад үүнээс дээр хувилбар гаргаж ирэхэд тун хэцүү.
Өнөөгийн нөхцөлд, уул уурхайн компаниуд усны судалгааг зэрэг хийх хэрэгтэй болоод байна. Дэлхийн банкны дэмжлэгтэй Олон улсын санхүүгийн корпораци Өмнөговьд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн операторуудтай хамтран усны менежмент хэрэгжүүлж байгаа. Энэ нь амжилттай болох эсэхийг цаг хугацаа л харуулна.
Тухайлбал, Оюутолгой төсөл. Энэ төслийн дагуу 6.2 тэрбум ам.долларын төсөвтэй усны хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярьсаар байгаа. Хэрвээ энэ нь үнэхээр хэрэгжиж чадвал 560 км.кв талбайн 400 метр хүртэлх гүний усыг цуглуулах юм. Гэхдээ дан ганц гүний усыг ашиглана гэвэлд бүтэхгүй. Тиймээс нийт хэрэглээнийхээ гуравны хоёр хэсгийг дахин боловсруулсан усаар хангах ажээ.
Ер нь Монголын тал нутгийнхаа сайгүй мал маллаж, уламжлалт нүүдлийн аж ахуйгаар амьдарч буй айлууд бий. Тиймээс уул уурхай руу бүх усны нөөцийг татах нь бусад салбар, иргэдийн амьдралд тун аюултай. Ялангуяа малын бэлчээр, усалгаатай газар тариалан, хүнсний үйлдвэрлэлд ямар саад болох нь ойлгомжтой.
Үүнээс гадна Улаанбаатарын усан хангамж, уул уурхайгаас нэн түрүүнд шийдвэрлэх ёстой аюулын харанга болсон. Одоо 1.3 сая гаруй хүн нийслэлдээ амьдарч байна. Хотын дэд бүтцийн асуудалд цэвэр, бохир усны шугам, цэвэршүүлэх байгууламж хамгийн том асуудал болж байгаа ч шийдвэрлэх санааг одоог хүртэл олоогүй байгаа юм. Орон нутгаас хотыг чиглэсэн шилжих хөдөлгөөн ч жилээс жилд нэмэгдэж байгаа.
Дэлхийн эдийн засгийн форумын Усны санаачилгын бүлгийн зөвлөх Алекс Мун “Ер нь Улаанбаатарын усны нөөц дуусах нь цаг хугацааны асуудал ч биш. Энэ янзаараа яваад байвал 2021 он гэхэд л усны нөөцгүй болно” гэсэн.
Эрдэмтдийн зөвлөгөөнөөс харахад, усны хайгуул, нөөцийг нэмэгдүүлэхэд улс гэхээсээ хувийн компаниудын ажил маш чухал үүрэг гүйцэтгэх юм байна.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 2 )
mungu idej karmaalj syyxaar iimerxuu yumaa yariachee deedchuud,gadnii irgedees icheech,bie bieneesee ursuud l ataarxaal bylga,mashin ......... gej bxaarmglchyyd denduu ataarxyy boljee
оросыннутагруу урсчгардаггол мөрнөөбоожгольд рилыгнь өөрчилье