“Financial Times”-т гарсан нэгэн нийтлэлд Монголын Засгийн газар “Оюутолгой” төслийг гацаанд оруулаад буй талаар бичжээ. Монголын эзэмших хувийг нэмэгдүүлэх, татварын тохиролцоог дотоодод ашигтайгаар хийх болзолтойгоор Засгийн газар гэрээг шинэчлэх шаардлага тавьсан. Харин хөрөнгө оруулагчид ямар байр суурьтай байгааг бүгд мэдэх биз ээ. Угаас баруунд Оюутолгойг “Рио”-гийнх гэдгийг хүлээн зөвшөөрдөг ба энэ нь манайхны байгуулсан, хошуу дэвссэн гэрээтэй шууд холбоотой.
Монгол Улс уурхайн саатлаас гарах зардлыг тооцох хэрэгтэй
Монголын Засгийн газар болон хөрөнгө оруулагч хоёр дэлхийн хамгийн том зэсийн уурхайн нэг өргөтгөл дээр санал зөрөлдсөн нь улс орны эдийн засагт таатай нөлөө үзүүлсэнгүй.
Оюутолгой төслийн санхүүжилтийн гэрээ өнгөрсөн долоо хоногт дуусгавар болсон. Монголын засгийн газар хөдөлсөнгүй. Одоо энэ төсөл удаашрах нь тодорхой болов. Хөрөнгө оруулагчид олон улсын банкнаас авах байсан 4.2 тэрбум ам.долларын зээл одоо хүчингүй болсон.
Тиймээс “Рио” энэ нөхцөл байдалд санхүүжилтийн дараагийн эх үүсвэрийг хайхаас өөр аргагүй юм. Хөрөнгө оруулагчид тохиролцоонд хүрч чадаагүй нь Монголын эдийн засагт шууд нөлөөтэй гэж байна.
Өнөөдрийн байдлаар Монголбанкны ханшаар ам.доллар 1780 төгрөгтэй дүйцэж байгаа нь үндэсний мөнгөн дэвсгэрт түүхэндээ хамгийн том шалдаа бууж буй хэрэг юм. Үзүүлэлтүүд энэ уналтын жинхэнэ шалтгааныг харуулж чадна.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт өнгөрсөн онд 54 хувиар буурч, экспортын орлого даруй 800 сая ам.доллараар танагдсан. Валютын нөөц 4.1 тэрбум ам.доллартай дүйцэж байсан бол одоо 2.4 тэрбум болсон.
Зэс, нүүрсний үнэ дэлхийн зах зээлд улам бүр унасаар байна. Мөн Монголын Ашигт малтмалын тухай хууль хөрөнгө оруулагчдыг айлгах том хүчин зүйл болж байгаа. Азийн хөгжлийн банкны тооцоогоор Монголын эдийн засгийн өсөлт 4.5 хувиар буурч, 9.5 дээр дэнжигнэнэ гэсэн.
2013 онд УИХ-аас гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад ижил тэгш хандах тухай хуулиар баталсан юм. Гэвч хөрөнгө оруулагчид одоо Монгол руу мөнгө хийхдээ хашир хандах боллоо. Яагаад гэвэл, нөхцөл байдал яаж ч өөрчлөгдөж мэднэ.
Одоо бүх зүйл хаврын чуулганаас ихээхэн шалтгаалах ба Оюутолгой төсөлд ямар байр суурьтай байхыг эндээс тогтоно гэхэд болно.
***
Барууныхан ингэж л дүгнэж байгаа. Угаас буурай орны баялагт ажиллах нь аль ч хөрөнгө оруулагчдад том олз болдог. Ийм жишээ ч хангалттай байгаа. “Рио”-гийн тухайд дэлхийн хамгийн том хөрөнгө оруулагч гэгддэг ч эднийх орж ирсэн эдийн засагт өөдөлсөн түүх ганц ч байхгүй.
Тухайлбал, Индонез улсын Баруун Папуад Индонезийн цэргийн армийг санхүүжүүлж улмаар өөрийн уурхай дахь хамгаалалтын албаныхны оролцоотойгоор орон нутгийн иргэдийг хөөж, амь насанд нь халдан, хоморголон устгасан хэрэгт холбогдсон байдаг. Хүний эрхийг бүдүүлгээр зөрчихийн зэрэгцээ гол, усыг бохирдуулж нутгийн иргэдийн шүтээн болсон Грасберг уулын оройг сүйтгэсэн нь мөн л хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд гарч байсан.
Бруней, Индонез, Малайзын нутагт дэвсгэрт орших Борнио аралд “Рио Тинто”-той холбоотой гашуун сургамж байдаг. Тодруулбал, гар аргаар алт олборлож байсан нутгийн иргэдийг цэрэг цагдаагийн хүчээр 1989 онд хөөж зайлуулаад нэг жилийн дараа буюу 1990 онд “Рио Тинто” газар авч алт олборлож эхэлсэн байна. Ингэснээр нөхөн олговор өгөхгүй байх боломжийг энэ компани ашигласан юм. Хамгийн аймшигтай нь энэ газарт хүчингийн хэрэг их гардаг бөгөөд үүнийг ОксФам байгууллага Уурхайн тайландаа тусгасан байдаг.
1989 онд Шинэ Гвинейн Папуад 12000-15000 хүний амийг авч одсон иргэний дайнд буруутгагдан АНУ-ын Нью-Йоркийн арбитрийн шүүхээр шийдүүлсэн. Рио Тинто тус газарт ажиллаж эхэлснээс 16 жилийн дараа ард иргэд нь боолын ажил хийлгүүлж, боолын цалин өгч байгааг эсэргүүцэж тэмцэл өрнүүлсэн байдаг юм.
Монголд бол чухам улайран зүтгэж байгааг бүгд мэднэ. Засгийн газартай хэлэлцээр хийхгүй ч байж болно гэж томорч байсан ч өнөөдөр бололцоотой бүхнийг хийнэ гэх маягийн юм ярьж байгаа.
Д.Маргад
Сэтгэгдэл ( 10 )
Mongoliin zasgiin gazart bayarlalaa. Rio tinto gedeg luivarchin kompani-d khezee ch buuj ugch bolokhgyi ashiglakh durgyi bol baij l bg yr udam maani ashiglag bidnees khool guikhgyi naad bayalag chin, rio tinto khet shunaj bgaa bol khokhi n gediim, shunal ikhedvel shulam boldiim rio tinto, durgyi bgaa zygeer mongoloos garaad yavj MONGOLchuudiig taivan bailga

bolih heregtei zaaval iim yumnuudtai hamtarch baih alba uu harin geree hiisen humuustei hariutslaga tootsii
hoogood garga alt zes ni baihad delhiin sain technology horongo oruulalt orj erjil taarna, harin ter Bayrtsogtnariig uurhgainb aman deer say dolloriig ni toiruulj tabij baigaad eh ornoosoo urbasan hergeer shataah heregtei ene shudarga esond niitsne
Bolohgui bol gargachihval yasiin be ene kompaniig! Bid hov hooson uldeh u, iim muuhai geree baiguulsan oodgui,setgelgui humuus g shudarga shuuheer oruulyaa.