Туул голыг олон жил бохирдуулсаар ирсэн арьс, ширний үйлдвэрийнхэнд очих газар олдохоо больжээ. Анх Эмээлт рүү нүүлгэхээр шийдвэрлэсэн ч Туул голын бохирдол буурахгүй, халдварт өвчин тархах магадлалтай гэж мэргэжилтнүүд эсэргүүцэн энэ шийдвэрийг цуцалсан. Дараахан нь Дархан хот руу нүүлгэх албан ёсны шийдвэр гарсан ч дарханчуудын эсэргүүцэлтэй тулгараад байна. Улаанбаатарт байдаг 32 том, жижиг арьс, ширний үйлдвэрийг Дархан руу нүүлгэвэл нөгөө л химийн бодис, бохирдол гэсэн асуудал сүүдэр шиг дагах нь тодорхой. Үйлдвэрүүдийн технологийг шинэчилнэ гэж ярьж байгаа ч үүнд асар их мөнгө хэрэгтэй тул 2017 он гэхэд ус бохирдуулахаа болино гэдэг юу л бол. Ихэнхи нь жижиг үйлдвэрүүд учраас энэ мөрөөдөл цаг хугацаандаа биелнэ гэдэгт дарханчууд итгэсэнгүй.
Өмнө нь Хонгор суманд цианит натри, мөнгөн уснаас болж ямар гарз хохирол учирсныг бид мэднэ. Дарханы Хонгор сумынхан энэ зовлонг хэдэн үеэрээ үзэж байна. Төр, засагтайгаа ч заргалдаж үзсэн. Гэтэл дахиад л арьс ширний үйлдвэрүүд гэх химийн бодис “үйлдвэрлэгчид”-ийг Дархан руу явуулж байгаа нь айдаст автуулжээ. Ажлын байрны төлөө амь, нас эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй гэж байгаа нь Дарханы иргэдийн зөв. Ажлын байр нэмэгдэнэ, аж үйлдвэрийн цогцолбор байгуулна гэх “бонус”-т хууртагдсан Засаг даргаа зад шүүмжлээд, Засгийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Учир нь арьс, шир угаасан үйлдвэрийн бохирдсон ус нь цианит агуулсан байж болзошгүйг Израйлийн мэргэжилтнүүд анхааруулжээ. Үүнийг Дарханы ус цэвэрлэх байгууламж шүүж, цэвэрлэнэ гэдэг “мянгуужингийн үлгэр” гэдгийг иргэд нь ярьж байна. Учир нь Дарханы ус цэвэрлэх байгууламж нь Хараа голоо ч хамгаалж, цэвэрлэж чадахгүй байгаа аж. Японы “Жайка”-гаас 14,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар техник, тенхологийн шинэчлэлт хийсэн ч үр дүн багатай байгаа гэнэ.

Улаанбаатарын бүх арьс, ширний үйлдвэрүүдийг Дархан руу нүүлгэж дэд бүтцийг шийдэхэд 100 тэрбум төгрөг хэрэгтэй гэх. Уг нь арьс, ширний үйлдвэрлэл бол Монголын дэлхийд гарах “цонх” болох боломжтой салбар. Гэтэл эрүүл, аюулгүй байдлын асуудал дээрээ гацчихаад хэдэн ч жил болов доо. “Арьс ширнийнхнийг нүүлгэнэ” гэж ярьсаар суутал нэг мэдэхэд долоон жил өнгөрчихсөн байна. Анх Эмээлт рүү нүүлгэнэ гэсэн НИТХ-ын шийдвэр 2007 онд гарсан байх юм. Одоо Дарханд ийм үйлдвэрийн цогцолбор барих хугацаа 2017 онд гэж албаныхан хэлж байгаа ч Дарханы иргэд лав зөвшөөрсөнгүй. Тиймээс “2017 он” гэдэг тоо худлаа болох нь.
Очих газаргүй болсон, адлагдаад байгаа арьс ширнийхэн заасан нутаг руу чинь явъя гэж байгаа ч хүлээж авах газар алга л байна. Багануур, Орхон гэсэн хувилбар яригдаж байгаа ч шийдэгдэхгүй удах төлөвтэй. Үнэндээ нэг газрынхан хордохоос эмээгээд хүлээж авахгүй гэж байгаа үйлдвэрүүдийг тэнэг л биш бол Багануур, Эрдэнэтийнхэн хүлээж авахгүй нь лавтай. Өөрсдийн дураар хордоё гэх хүмүүс юу гэж л байхав дээ. Гэтэл бохироо бүрэн цэвэрлэж чадахгүй нийслэлийн цэвэрлэх байгууламж “ид шид” хүлээгээд бахь байдгаараа. Үйлдвэрүүд нь Туул голоо хорлосон хэвээрээ. Яахаа мэдэхгүй байгаа ҮХААЯ-ныханд тусламж хэрэгтэй болсон бололтой. Очих газаргүй болсон арьс ширний үйлдвэрүүд Туул голыг хэзээ болтол бохирдуулах вэ, эрхмүүд ээ?

Сэтгэгдэл ( 4 )
Бүх үйлдвэрүүдийг хаагаад арьс шир, түүхий эдээ түүхийгээр нь гаргаа. Гол ус, хүн ард, байгаль дэлхий хордлоо, бохирдлоо гэж ярихгүй амар болно. Арьс шир, ноос ноолуур боловсруулахад зарж байгаа хөрөнгөө гол усандаа зарцуул.
15-35 насныханд зориулсан Өндөр болгох нууцн омыг Интерном, Голдэн бүүк, Аз хур, Алтантөгрө, Мажестик , Мир номын дэлгүүрийн бүх салбараас худалдан аваарай. Үнэ: 22 000”
Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. Хагас эр хүн. Хагас мужик
Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таашаал авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. Хагас эр хүн. Хагас мужик