Арнольд Шварцнегерийн хүү Патрик дуучин Майли Сайрустай нэр холбогдсон. Түүний энэ сонголтод Шварцнегер болон ээж Мария Швайрер нь санаа зовнин машид дургүй байгаа учраас Майли Сайрусаас салбал Патрикийн нэр дээр хадгалуулсан 50 сая долларын дансийг эзэмших боломжийг олгоно гэсэн байна. Энэхүү 50 сая болтолоо өссөн дансийг Патрикийг бага байхад нээсэн бөгөөд гэрээ ёсоор 25 нас хүрсэн тохиолдолд ашиглах боломжтой ажээ.
Гэр бүлийн хэрүүл дэгдэх үед Патрик өөрийнх нь мэдэлд удахгүй шилжих ёстой 50 сая долларт ихээхэн найдвар тавьж буйгаа илэрхийлжээ. Гэсэн ч залуу эр олигтой хүмүүстэй нийлэхээ больж, ирээдүйнхээ талаар санаа зовнисон янзгүй өдөр хоногийг өнгөрөөсөөр байгаа аж.
Б.Энхзаяа

Сэтгэгдэл ( 0 )