”Mercedes Benz” жолоочгүй авто машин танилцуулав

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 07

Автомашин үйлдвэрлэлээр дэлхийд танигдсан "Mercedes Benz" компани технологийн үзэсгэлэн худалдаа CES 2015 шоунд нэгэн авто машины моделыг танилцууллаа. “F 015 Luxury in Motion” нэртэй энэхүү тэрэг ирээдүйн автомашины чиг хандлагыг тодорхойлно хэмээн үйлдвэрлэгчид үзэж байна.

Туршилтын шатандаа яваа “F 015” загвар зорсон мэт уян хатан хэлбэртэй, замд өөрийн удирдлагаар жолоочгүй явах шийдэлтэйн дээр LED гэрлийн шилдэг шийдлийг агуулжээ. Зорчигчид жолоочийн хамт өөд өөдөөсөө харж суух боломжтой аж.

Гэхдээ уг туршилтын загвар “autonomous” технологийг бүрэн ашиглах хэмжээнд арай хүрээгүй. Цахилгаанаар ажиллах шийдэлтэй юм. Мөн хэрэглээнд шилжихэд доод тал нь 20 жил шаардлагатай хэмээн үзжээ.

Авто машины шинжээчдийн үзсэнээр удахгүй “Robo-cars”-ийн эрин үе эхлэх бөгөөд тэдгээрт шаардлагатай зам, тэжээлийн эх үүсвэр болон дүрэм журам техникийн асуудлууд шийдэгдэх хүртэл энэ машинууд зөвхөн консепт хэлбэрээр байх юм. Гэхдээ дэлхийн томоохон автомашинууд “Robo-cars”-ийн хувьсгал руу тэмүүлж байгаа тул энгийн хөдөлгүүртэй авто машинууд түүх болон үлдэхэд ойрхон байгаа тухай CNET агентлаг онцоллоо.

 Т.Батсугар

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МАЖЕСТИК, МИР,АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮

1  |  0
Top