“Samsung”-ийн ашиг буурч, “Xiaomi” хүчээ авч байна

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 08

Өмнөд Солонгосын гар утас үйлдвэрлэгч “Samsung” корпораци энэ оны эхээр 37.4 хувийн алдагдалтай ажилласан байна. Тодруулбал, тус корпорацийн бүтээгдэхүүний борлуулалт өнгөрсөн гурван сарын хугацаанд 4.74 тэрбум ам.долларын алдагдалтай байжээ. Ингэснээр “Samsung”-ийн улирлын ашиг анх удаа ийм их хэмжээний бууралттай гарч байгаа юм.

 Тус корпораци зөвхөн БНСУ-д гэлтгүй дэлхий нийтэд телевиз, гар утас, таблет үйлдвэрлэлээр нэрд гарсан бөгөөд сүүлийн жилүүдэд Android үйлдлийн системийн зах зээлд хүчирхэг байр суурь эзэлж байгаа.

 Технологийн шинжээчид “Samsung”-ийн ашиг буурсан тухай хэд хэдэн таамаг дэвшүүллээ. Тодруулбал, “Samsung” Хятадын зах зээлд бүтээгдэхүүнийхээ ихэнх хувийг гаргадаг ч эх газрын хэрэглэгчид сүүлийн үед “Samsung”-ийн гар утсыг бус Хятадын “Xiaomi” брэндийн бүтээгдэхүүнийг илүүд үзэх болсон байна.

Энэхүү гар утас сүүлийн үед Хятадын зах зээлийг гэлтгүй олон улсын технологийн салбарт хүч түрэн орж ирж байгаа. “Samsung”-ийн гар утсыг бодвол арай үнэ хямд, үйлдлийн системийн хувьд боловсронгуй, дэвшилтэт технологи ашигласан гэх хэд хэдэн шалтгааныг нэрлэж болох юм.

 Энэ нь Хятадын зах зээлд “Samsung”-ийн “Galaxy” гар утасууд бус “Xiaomi”-ийн бүтээгдэхүүн зонхилох болсонтой холбоотой билээ. “Samsung”-ийн ашиг буурахтай зэрэгцэн тэдний гол өрсөлдөгч болоод буй “Xiaomi” брэндийн ашиг өнгөрсөн онд л гэхэд 135 хувиар нэмэгдсэн байна.

“Одоо Хятадын зах зээлд “Xiaomi” нэгдүгээрт бичигдэх болсон. Ашиглахад хялбар, үнэ хямд учир хэрэглэгчид уг төхөөрөмж рүү шуурч байна” хэмээн “ВВС” агентлагийн технологийн сэтгүүлч Андрье Милроё онцолжээ.

Үүнээс шалтгаалж ашгийнхаа 1/3-ийг алдаад байгаа “Samsung” өрсөлдөөнд дахин бэлтгэж, “Xiaomi”-аас илүү, чанарын хувьд давсан бүтээгдэхүүн нэвтрүүлэх шаардлага тулгарч байна.

 Т.Батсугар

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.229.121.81) 2025 оны 03 сарын 13

shal hudlaaaaa

1  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

1  |  0
Top