“Samsung” корпораци “Galaxy” цувралынхаа дараачийн загвар “S6”-г хэдийд худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа тухай технологийн сэтгүүлүүд уралдан бичиж байна. Баттай эх сурвалжийн (Wired) мэдээлснээр “Samsung” ирэх 2016 оноос өмнө “Galaxy S6” загвараа зах зээлд гаргах гэнэ.
Тэд програм хангамжийн ажлаа аль хэдийн эхлүүлсэн бөгөөд ирэх зун гэхэд эхний консепт туршилтын постеруудыг технологиор дагнан бичдэг агентлагуудад илгээж магадгүй юм байна. Мөн таамаглаж байгаагаар “Galaxy S6” арай том хэрнээ, Андройд үйлдлийн системийн шинэ хувилбартайгаар хэрэглэгчдэд хүрнэ.
“Samsung” ойрын хугацаанд хэд хэдэн туршилтын загваруудыг цаасан дээр буулгаж, програм хөгжүүлэгчид болон дизайн зохион бүтээгчдийн дунд санал асуулга явуулах болжээ.
Корпораци өнгөрсөн онд “Samsung Galaxy S5” гар утсаа албан ёсоор танилцуулсан юм.
Т.Батсугар

Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮