"Apple" брэнд өнгөрсөн онд "iPhone 6", "iPhone 6 plus" болон "Apple Watch" зэрэг шинэ бүтээлүүдээ олонд танилцуулсан юм. Компани тэр даруй "iPhone 6", "6 plus"-г худалдаанд гаргасан бол ухаалаг бугуйн цагаа одоог хэр нь зах зээлд нийлүүлээгүй байна.
Харин өнөөдрөөс эхлэн технологийн сайтууд "Apple Watch" ирэх гуравдугаар сард хэрэглэгчддийн гарт хүрнэ гэсэн мэдээллийг түгээж эхэллээ.
"Apple"-ийн ухаалаг бугуйн цаг зах зээлд 349 ам.долларын үнээр борлуулагдана гэж эдгээр мэдээллийн агентлагуудад дурьдсан байна.
"Apple Watch"-ийн тухай мэдээллийг компанийн дотоод ажилчид гадагш нь гаргасан гэж “United Daily News”-т бичжээ. Ямартай ч ухаалаг бугуйн цаг ирэх гуравдугаар сарын сүүл гэхэд АНУ-ын зах зээлд гарна гэх мэдээлэл цуурхал биш бололтой.
Т.Батсугар

Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР,АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮