Холливудын сайхан бүсгүйчүүдийн нэг Анжелина Жоли Ромын пап лам Франсистай уулзлаа. Жоли саяхан тоглосон “Unbroken” киноныхоо зураг авалтыг Ватиканд авсан бөгөөд уг киноны ихэнх үйл явдал Ромд өрнөх гэнэ.
Пап лам Франсис болон Анжелина Жоли нарын уулзалт телевизээр гараагүй боловч тэдний тухай зарим сонин сэтгүүлд мэдээлсэн байна. Уулзалтын үеэр Анжелина Жоли НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн хорооны гишүүний үүргийг хэрхэн гүйцэтгэж байгаа тухай пап ламтай ярьжээ. Түүнчлэн уулзалтын үеэр Жолигийн нөхөр Брэд Пит байгаагүй аж.
Өдгөө 39 настай Анжелина Жоли “Unbroken” хэмээх шинэ кинонд тоглож байгаа бөгөөд, энэхүү бүтээл нь Дэлхийн II дайны үеийн үйл явдлыг харуулах аж.
Т.Батсугар

Сэтгэгдэл ( 1 )
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МАЖЕСТИК, МИР,АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮