Нийгмийн сүлжээний Фэйсбүүк компани ээлжит худалдан авалтаа хийлээ. Тэд старт апп чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “QuickFire Networks” компанийг өөрийн болгожээ. Энэхүү компани нь видео сервер хөгжүүлэлтээр олон нийтэд танигдсан, нэлээд нэр хүндтэй компани юм. Фэйсбүүк уг компанийг худалдаж авснаар видео бичлэгийн чанар дүрс, апликэйшн хөгжүүлэлтээ эрчимжүүлж магадгүй гэж шинжээчид үзэж байна.
Одоогоор уг наймаа ямар ханшаар хийгдсэнийг компаниуд аль аль нь нууцалж байна. Фэйсбүүк энэхүү видео технологийн компанийг худалдаж авснаар нийгмийн сүлжээн дэх нөлөөгөө улам бүр өргөжүүлэв. “QuickFire Networks” компанийн хэрэглэгчид өнгөрсөн оны зургаадугаар сараас хойш өдөр бүр доод тал нь нэг тэрбум видео үздэг гэсэн тооцоо гарчээ. Том компанийг худалдаж авсан Фэйсбүүкийн удирдлагууд нэлээд их хэмжээний хөрөнгө хаясан гэж “Ройтерс” бичжээ.
Т.Батсугар

Сэтгэгдэл ( 0 )