Гар утсыг хоёр минутад бүрэн цэнэглэнэ

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 09

Ухаалаг гар утасны хэрэглээ өсөх тусам түүнийг тойрсон хэрэглэгчийн шаардлагууд улам бүр нэмэгдэх болжээ. Үүний нэг жишээ бол аливаа ухаалаг утасны баттерейг ердөө хоёр минутад  цэнэглэдэг төхөөрөмж бүтээсэн явдал юм.

Технологийн үзэсгэлэн худалдаа CES 2015-ийн үеэр тавигдсан энэхүү бүтээлийг олонд танилцуулсан бөгөөд шууд хэрэглэгчдийн нүдэн дээр туршсан байна. Туршилтаар “Galaxy S5” гар утасны баттерейг хоосон байх үед нь хоёр минутын дотор 100 хувь цэнэглэсэн байна.

Энэхүү төхөөрөмж ухаалаг гар утсанд сөрөг нөлөөгүй гэдгийг үйлдвэрлэгч “Store Dot” компани амлаж байна. Компани прототюп технологи ашиглан гар утасны баттерей цэнэглэгч зохион бүтээсэн юм байна.

 “StoreDot” компанийн гүйцэтгэх захирал  (CEO) Дорон Майрсдорф “Гар утасны баттерей тухайн ухаалаг системийг бүрэн ашиглах бололцоог үргэлж хязгаарлаж байдаг. Хэрэглэгч гар утсаа удаан ашиглахын тулд баттерей нь үргэлж дүүрэн байх ёстой ч ийм бололцоо ховор байсан. Харин бидний бүтээл ухаалаг гар утсыг урт хугацаанд ашиглах боломжийг нээж өгч байна” гэжээ.

Т.Батсугар 

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өсөхбаяр(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

гайхамшигтай

1  |  0
өсөхбаяр(203.91.117.4) 2025 оны 03 сарын 13

гайхамшигтай

1  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2025 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ нууц номыг ИНТЕРНОМ, МАЖЕСТИК, МИР, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай.. Үнэ: 22 000₮ө

1  |  0
Top