Зурхай: Тэр ордны эрчүүдийг хэрхэн өөртөө татах вэ?

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 26

Хонь

Хонины ордны эр бол адал явдалд дуртай, хөгжилтэй, хайр татмаар хүн. Тэд өөрсдөө ч ийм зан араншинтай хүмүүст татагддаг.

1. Ямар нэг сонирхолтой адал явдалтай зүйлд уриалан дууд. Биллиардаар өрсөлдөх, цугтаа заал авахыг санал болго. Өөрийгөө хичнээн зоригтой, тэмцэлд дуртай эмэгтэй гэдгээ харуулвал тэд чамайг улам ихээр сонирхож эхэлнэ. Гэхдээ тэд олон удаа ялагдах тийм ч дуртай биш гэдгийг санаарай.

2. Улаан өнгийн хувцас өмс. Улаан бол эрч хүч, хүсэл тачаал, гал цогийг бэлгэдсэн өнгө. Эсвэл уруулаа улаанаар будсан ч болно. Энэ секси өнгө чиний доторх очийг улам бүр бадамлуулж, чи тачаангуй харагдана. Гэхдээ хэмжээгээ бүү хэтрүүлээрэй.

3. Хонины ордны эрчүүдийн хувьд өндөр зэрэглэлийн ресторанд намуухан хөгжмийн аянд оройн хоол иднэ гэдэг дэндүү уйтгартай санагдана. Тиймээс хэрэв тэр чамаас “Хаана хоолонд орох уу?” гэж асуувал Тайланд, Энэтхэг, Хятад, эсвэл Япон хоолны газар туршиж үзэхийг санал болгоорой. Шинэлэг зүйлд дуртай хониныхон сонирхлыг чинь таашаана.

Үхэр

Үхрийн ордныхон бол бат бөх, тууштай, зөрүүд хүмүүс. Энэ хатуухан “бух””ын зүрхийг хайлуулахын тулд чи өөрийн эмэгтэйлэг чанарыг ил гаргах хэрэгтэй.

1. Тэд хэдий зөрүүд ч гэлээ, бусад орднуудаас хамгийн эмзэг нь юм. Тэднийг хайр дурлал, гоо сайхны билэгдэл Сугар гариг удирддаг. Тэд эмэгтэй хүнээр хайрлуулж, өдүүлэх дуртай. Тактиктайгаар, тууштайгаар, үнэнчээр түүнийг эргүүл.

2. Бор өнгийн хувцас өмс. Бор нь газар дэлхийн өнгө учир түүний махбодийг татна. Хэрэв чиний өмсөх хувцасны материал хамба хил, торго мэтийн зөөлөн байх аваас тэр чамаас татгалзаж чадахгүй л болов уу. Өтгөн, баялаг дорнын үнэр Үхрийн ордны эрийг өдөөнө.

3. Үхрийн ордныхон тав тухтай байдалд дуртай. Тиймээс тэд шинэ соргог, адал явдалтай, өмнө нь туршиж үзээгүй зүйлсээс зугатаадаг. Тиймээс тэд янз бүрийн орноор аялдаггүй, гэр амьтай, төрөл бүрийн хоол ч идэх тийм ч дуртай биш. Тэднийг гэрийн хоол хамгийн их баярлуулна.

Ихэр

Ихрийн ордны эрчүүд маш ухаалаг, уян хатан, олон талын чадвар мэдлэгтэй. Хэрэв чи түүнийг татахыг хүсвэл:

1. Ихрийн ордныхон сээтэгнүүр эмэгтэйд дуртай. Тэд анхаарлын төвд байхаас хэзээ ч татгалздаггүй тул, нүдээ тормолзуулангаа тэднийг ганц сайн магтчихвал “гартаа орууллаа” л гэсэн үг.

2. Ихрийн ордны эрчүүдийг татахыг хүсвэл шар өнгийн хувцас өмс. Шар өнгө бол сэтгэл санаа, оюун ухааныг билэгдэгч, гэрэлтэгч өнгө юм. Тиймээс юу ч хийсэн эхлээд тархиараа боддог Ихрийнхний хувьд энэ өнгө анхаарлыг нь эргүүлнэ. Тэгэдэ тэд чамайг улам илүү мэдэхийн хүслэн болно.

3. Ихрийн ордны эрчүүд “ихэр” зан араншинтай. Нэг өдөр дуртай байсан зүйлдээ маргааш өглөө нь дургүй болж болно. Тэд дотроо их зөрчилддөг тул яаж ч хувирч болно. Үүнийг аргалахын тулд чи уян хатан байх хэрэгтэй болно.

Мэлхий

1. Мэлхийн ордны эрчүүд гэр амьтай. Халамжтай. Гэхдээ хэтэрхий даруухан талдаа. Тиймээс тэдний амьдралд оч нэмсэн сонирхолтой зүйлсэд эхлээд их татагддаг. Хэдий тэд эрэгтэй ч гэлээ уянгын дуу сонсохыг илүүд үздэг. Тиймээс дуртай дуугаар нь яриа өрнүүл.

2. Цагаан өнгийн хувцас ямар ч мэлхийн ордны эрийг буулгаж авна. Цэвэр ариун байдлын билэгдэл цагаан өнгө чамайг хичнээн ёс журамтай, сайхан сэтгэлтэй болохыг чинь харуулна.

3. Тэдэнд чиний гэртээ хийсэн ямар ч хоол таалагдана. Гэр бүлийнхэндээ маш их хайртай тул дотны хүмүүсийнх нь талаар яриа өрнүүлвэл таалагдана.

Арслан

Арслангийн ордны эрчүүд эрч хүчтэй, урам зоригтой, хүсэл тэмүүлэл ихтэй. Араатны хааныг галзууруулахыг хүсвэл:

1. Арслангийн ордны эр анхаарлын төвд байх дуртай. Тэднийг араасаа гүйлгэх гэж хэт оролдох нь үр дүнд хүргэхгүй. Түүнийг хүндэлж, хайрладаг, түүнийг өөртөө таалагддаг гэдгийг үгээрээ илэрхийл. Тэднийг магтах нь үргэлж сайныг дагуулна.

2. Тэдний анхаарлыг татахыг хүсвэл алтлаг өнгийн эдлэл зүү. Нэр төр, тансаг байдалд дуртай арслангийхныг гял цал зүйл ихэд өдөөдөг.

3. Тэдний амьдралын зорилго, юунаас урам зориг авдгийнх нь талаар ярилц. Тэд өнөөдрөөрөө амьдардаг хүмүүс ба, амьдрааас аз жаргалыг амсахдаа сайн. Тэдэнд өөрсдийнх нь мэддэг зүйлийн талаар ярих боломж олго. Хэрэв чи түүнийг франц хэлээр сурдаг гэдгийг нь мэддэг бол, франц кафед уулзахыг санал болго. Тэр таньд өөрийгөө гайхуулахын зэрэгцээ хажуугаар нь танд татагдаж байгаагаа өөрөө ч мэдэхгүй.

Охин

Охины ордны эрчүүд дүн шинжилгээ хийгч, няхуур хүмүүс. Энэ хүйтэвтэр зүрхтэй эрчүүдийг өөрийн болгохын тулд:

1 . Бүх ордны эрчүүдээс охиныхон өөрийн дотоод сэтгэлээ ил гаргахдаа хамгийн муу нь. Сэтгэл хөдлөл дээд түвшиндээ хүрнэ, бодлоо илэрхийлнэ гэдэг түүний хувьд огт танил бус зүйлс. Тэд эхэндээ их хүйтэн цэвдэг, хайхрамжгүй мэт харагдаж мэднэ. Энэ нь тэд эелдэг бус гэсэн үг биш, харин нуулцаг, илэн далангүй биш гэсэн үг. Тэдний хувьд хамгийн сайн найз нь байж, итгэл хүндлэлийг нь хүлээж байж тэд чамтай романтик харилцаанд орох эсэхээ шийднэ.

2. Охины ордны эрийг татахыг хүсвэл ягаан өнгийн хувцас өмс. Хайр дурлал, дотно байдлын энэ өнгө тэднийг уяраана. Энхрий ялдам энэ өнгө тэдэнд чиний талаар ихийг мэдэх хүсэл төрүүлнэ. Тэд хурц үнэртэй усанд дургүй. Харин усанд ороод гараад ирсний дараах натураль үнэрт чинь мансуурна. Тиймээс зөөлөн үнэртэн сонго.

3. Тэд амьдралын эрүүл хэв маягийг үнэлдэг хүмүүс учир, муу зуршил, сэтгэлзүйн хурцадмал байдлуудыг тэвчихгүй.

Жинлүүр

Дур булаам жинлүүрийн ордны эрчүүдийг татахыг хүсвэл:

1. Жинлүүрийн ордны эр цэнхэр өнгөнд татагддаг. Учир нь цэнхэр бол харилцаа холбооны өнгө. Харин энэ ордны эрчүүд бол харилцаа холбооны тал дээр мэргэжилтнүүд. Цэнхэр өнгийн хувцас түүнийг чамд ойртох хүсэл төрүүлнэ.

2. Жинлүүрийн ордны эрчүүд нийгмийн идэвхтэй, яриасаг хүмүүс. Тиймээс түүнийг татахын тулд романтик харилцаанд орохоосоо өмнө эхлээд ямар сайн ярилцагч, сонсогч вэ гэдгээ харуулах хэрэгтэй болно. Өөрөө өөрийнхөө тухай ярих дуртай учраас, түүний талаар сонирхож асууж бай.

3.Гоо үзэсгэлэн, ухаан хоёрыг хослуулж байж түүний анхаарлыг бүрэн татна. Тэд идеалистик хүмүүс учир түүний дэргэд гоо сайхандаа анхаарал хандуулдаггүй мэт харагдаж, хайш яайш хувцаслах хэрэггүй.

Хилэнц

Нууцлаг, догшин, татагдахгүй байхын аргагүй Хилэнцийн ордны эрийг:

1. Ихэнх Хилэнцийнхэн сургааль, сургамжинд дургүй, үл хайхрагчид байдаг. Тэд бүхнийг хөнгөнөөр хүлээж аван амьдралыг зугаатай өнгөрүүлэхийг хүсдэг. Хилэнцийнхэн нууцлаг зүйлд хамгийн ихээр татагддаг учраас тэдэнд өөрийн жинхэнэ төрхийг хэсэгтээ харуулаад хэрэггүй. Нууцал.

2. Хэзээ ч Хилэнцийн ордны эрийн хойноос өөрөө хөөцөлдөх хэрэггүй. Түүнтэй сээтэгнэсэн хирнээ хүйтэн хөндий байдлаар харьцвал тэр өөрөө л чам дээр хүрээд ирнэ. Түүнийг үл тоомсорлох тусам тэр чамайг хүсэх болно.

3. Хэтэрхий амархан, нээлттэй ном шиг байдал тэдний сонирхлыг бууруулна. Тиймээс тийм ч задгай биш, гүн өнгөтэй галбирыг чинь гаргасан тачаангуй хэлбэртэй хувцас өмс.

Нум

Нумын ордны эрчүүд урам зориг дүүрэн, өөдрөг үзэлтнүүд. Тиймээс.

1. Нумын ордны эрчүүдийг татахын тулд эхлээд тэдний найз нь байж чадахаа харуулах хэрэгтэй. Хэтэрхий хурдтай, ширүүнээр дайрах юм бол тэд бушуухан зугтах арга замаа хайна. Харилцаагаа хөнгөн, хөгжилтэй байлга, тэр удахгүй чам дээр өөрөө ирнэ.

2. Улбар шар өнгийн хувцас нумын ордны эрчүүдийг татна. Идэвхтэй, нээлттэй ийм өнгө тэдний зан араншинтай тохирдог. Мөн Neroli гэсэн найрлагатай үнэртэн, цитрусын үнэрнүүд тэднийг татгалзахын аргагүй болгоно.

3. Нумын ордныхон амьдралд хайртай өөдрөг хүмүүс. Тиймээс тэдэнтэй аьмдралын талаар эерэг үзэл бодлоо хуваалц. Тэд бүх юмнаас сайн талыг нь олж харна. Өөрсдийн хайртай хүмүүст үнэнч тул, түүнийг ч бас өөртөө хайртай болгоё гэж бодож байвал чухал найз нөхөд, гэр бүлийнхнийх нь талаар бүү муулж ярь.

Матар

Амбицтай хөдөлмөрч матрын ордныхныг татахыг хүсвэл:

1. Матрын ордны эрчүүд бат бөх, тууштай, үнэнч. Хайр сэтгэлийн тал дээр ч үүнийгээ хадгалдаг. Хэтэрхий хурдан өрнөлтэй зүйл тэдний сонирхлыг нэг их татахгүй. Зүрх сэтгэлд нь хүрэхийн тулд нилээдгүй хугацаа шаардагдаж ч мэднэ. Тэр чиний дэргэд тайван, итгэлтэй байж чадна гэдгээ мэдрэхийн цагт л харилцаагаа дараагийн шатанд шилжүүлнэ.

2. Ногоон өнгийн эд зүйл өмс. Эх дэлхийн ногоон өнгө матрын ордныхныг илүүтэй татна.Мөн аз, мөнгө, сайн сайхныг билэгдсэн дулаахан өнгө учраас тэр.

3. Матрын ордныхон карьер хөөдөг, амбицтай хүмүүс. Тиймээс ажил нь түүний хувьд нэгдүгээр зэрэгт гэдгийг ойлгож, хүсэл мөрөөдлийг нь дэмжиж сайшаа. Ажлаасаа болоод чамд цаг зарцуулахгүй байгааг нь хэт их шүүмжлээд эхэлвэл тэд амархан уйдна. Харин үүний оронд түүнийг завгүй байх зуур өөрийгөө ч бас завгүй байлга.

Хумх

Тэд бол танин мэдэх их хүсэл тэмүүлэлтэй, оюун санааныхаа ертөнцөд амьдардаг хүмүүс. Тэднийг татахыг хүсвэл:

1. Тэд хүнтэй танилцахдаа амархан. Тиймээс ч хаана ч танилтай байдаг. Зарим найзуудынх нь дунд хүн гайхмаар этгээд сонин хүмүүс ч тохиолдоно. Гэхдээ хэрэв чи түүнд таалагдахыг хүсвэл нөхөрлөл тэдний хувьд номер нэг гэдгийг хүлээж зөвшөөрч найзуудтай нь хамт байхаасаа бүү татгалз.

2. Оюу ногоон өнгөнд хумхын ордныхны хамгийн дуртай. Бүтээлч, гүн, хийсвэр өнгө учир энэ нь тэдэнд гүн мэдрэмж төрүүлдэг. Тиймээс энэ нууцлаг өнгө чиний талаар улам ихийг мэдэх хүслийг өдөөнө.

3. Мөрөөдөл, төсөөлөл нь Хумхын ордныхны хувьд амьдралынх нь чухал үнэт зүйлийн нэг. Тэд их сонин содон төсөөлөлтэй этгээд хүмүүс. Тиймээс тэдэнд өөрийн зүүдэлсэн хачин жигтэй зүүдний талаар ярьвал маш их сонирхоно.

Загас

Мэдрэмтгий, бясалгагч шинтэй загасны ордны эрчүүдийг татахын тулд:

1. Загас бол сэтгэл хөдлөлөө хамгий их нуудаг орд. Тэдний сэтгэл санаа тайван байх нь ховор. Тийм учраас тэдний хайрлах эмэгтэй түүнд амар амгалан байдлыг мэдрүүлдэг байгаасай гэж хүсдэг.

2. Тэд биеэ сайхан авч явдаг, цэвэр ариун, эмэгтэйлэг эмэгтэйд дуртай. Моодны хойноос хөөцөлдөх дургүй. Классик, элегант даашинз юбка зэргийг таашаана.

3. Уламжлалт шинжтэй. Тиймээс шинэлэг адал явдал хайхаасаа илүүтэй болзооны эртний аргуудыг сонгодог. Хэрэв чи сонин содон зүйлд дуртай бол тэд чамтай тийм ч их нийцэхгүй байж мэднэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top