Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Сөүл хотын хүндэт иргэн” болжээ

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 03

 Улаанбаатар Сөүл хотын хооронд ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосны 20 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй төлөөлөгчид Сөүл хотноо айлчилж байна. Айлчлалын үеэр Сөүл хотын дарга Пак Вон Сүн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар хамтын ажиллагааг сайжруулан, гүнзгийрүүлэх дөрвөн чиглэлд нягт хамтран ажиллах ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм. Мөн энэ үеэр Сөүл хотын дарга Пак Вон Сүн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийг “Сөүл хотын хүндэт иргэн”-ээр өргөмжилж, цол олголоо. 

Сөүл хотын дарга Пак Вон Сүн “Манай хотын 10 сая иргэний зүгээс Улаанбаатар хоттой ах дүүгийн харилцаа тогтоож хамтран ажиллаж байгаадаа таатай байгаагаа илэрхийлэхэд таатай байна. Өдгөө хоёр хотын хамтын ажиллагаа идэр насандаа хүрч бид шинэ маргаашийг угтаж байна. Мөн хотын дарга нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар цаашид хорин жилийн нөхөрлөлөөс илүү нягт хамтран ажиллаж хоёр хотын иргэдэд тус дэмжлэг болсон утга төгөлдөр харилцаа хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Энэхүү санамж бичигт хотын хөгжил, цахим засаглал, аялал жуулчлал, байгаль орчны салбарыг хөгжүүлэх чиглэлээр түлхүү анхаарч ажиллах юм. Э.Бат-Үүл даргад Сөүлийн арван сая иргэний зүгээс “Сөүл хотын хүндэт иргэн” цол олгож буйдаа туйлын баяртай байна. “Сөүл хотын хүндэт иргэн”-ээр өргөмжилсөн нь Улаанбаатар хотын 1.3 сая иргэн манай хотын хүндэт иргэн болж байгаа хэрэг юм” гэж онцолжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.229.122.96) 2015 оны 05 сарын 03

тэнэг

0  |  0
Top