Аавтайгаа өнгөрүүлэх амралтын өдрийн төлөвлөгөө

Автор | Zindaa.mn
2015 оны 05 сарын 10

Ажил ажил гэсээр завгүйгээ гайхсан 5 хоног өнгөрч арай гэж амьсгаа аван амралтын өдрийг угтаад ээжтэйгээ л хамт дэлгүүр хэсч, гоо сайхны салонд орон алжаалаа тайлсаар аавыгаа хааяа орхигдуулаад байдаг юм байна гэдгээ саяхан анзаарлаа л даа. Тэгээд тэр дор нь аав руугаа залгаад ирэх амралтын өдрүүдийг хамтдаа өнгөрүүлэхээр тохиролцсон юм. “Хоёулаа тэгээд юу хийх юм? Ээж шиг чинь хамт дэлгүүр хэсэж чадахгүй шүү” гэж эртнээс сануулсан аавдаа “Та санаа зоволтгүй ээ, би төлөвлөгөөгөө гаргачихна” гэв.

Харин хаврыг угтан бид хоёрын хамтдаа хийх зүйлсийн жагсаалт энд байна.

1. Өглөө эртлэн босоод ойрхон уул руу явах ба замдаа “Мөнхийн ус”, “Хос залуус”, Чингис Хааны “Хань”-ийг чангаар тавиад хамтдаа дагаж дуулна.
2. Аавыг энэ дуунуудыг дуулаад уярсан үед нь ээжтэй танилцаж байсан түүхийн талаар шалгаана. Ээжээсээ асууж байсан ч аавын өнцгөөс сонсож байгаагүй болохоор сонирхолтой санагдаж байна шүү.
3. Уулын орой дээрээс мандаж буй, эсвэл мандаад удаагүй байгаа нарыг харж хоёулаа эрч хүчээ сэлбэнэ.
4. Дараа нь авч гарсан зуушаа идэнгээ хамтдаа Туул голынхоо эргээр зугаална.
5. Энэ хооронд дор хаяж заавал нэг бусдад эсвэл амьтдад тустай үйл хийх болно. (замд байгаа хогийг түүх, шувуу хооллох гэх мэт)
6. Дараа нь хамтдаа Мексик, Энэтхэг, Тайланд зэрэг сонирхолтой орны хоолтой ресторануудаас аль нэгийг нь сонгож ороод, огт идэж үзээгүй хоолоо иднэ.
7. Тэгээд дэлгүүр орж ээжид бэлэг аваад гэртээ харина. Хамгийн гол нь сонголтыг хамтдаа хийх ч гэсэн аавынхыг илүү дэмжинэ.
8. Энэ хооронд ааваараа зайрмаг авахуулж, гараас нь хөтлөнгөө долоож алхана.
9. Тэгээд гэртээ ирж хамтдаа Шэрли Темплийн тоглосон "The Little Princess" киног үзнэ. Манай гэр бүлийнхний хувьд их дурсгалтай кино л доо.
10. Эцэст нь ааваараа үлгэрийн ном уншуулна. Урьд нь надад уншиж өгч байгаагүй болохоор ямар байдгийг нь үзэх гээд...

Харин аавтайгаа өнгөрүүлэх амралтын өдрүүдийн дараа дараагийн төлөвлөгөөндөө зориулж ийм хэдэн санаа олсон. Таалагдвал туршаад үзээрэй.
1. Амьтны дэлгүүрээр хэсэх
2. Тансаг үдшийн болзоо зохион байгуулах
3. Хамтдаа морин зугаалга хийх
4. Хамт загасанд явах
5. Хамтдаа нэг багийн дэмжигч болж, тэмцээн үзэх (Бразилд хөлбөмбөгийн ДАШТ удахгүй болох гэж байгаа)
6. Хуучин хувцсаа өмсөөд хамт машинаа угаа (Зуны халуун эхлэхээр аль нэг Ням гаригийн өглөө)
7. Хамтдаа театрт кино үзэж ойлгосон зүйлсээ ярилцах (Mr.Peabody & Sherman-ийг зөвлөе)
8. Өвөл дуусахаас өмнө цанын бааз руу хамт явах

“Багадаа аавтайгаа цуг тэгдэг байж билээ” гэж ярих дурсамж төдий үлдсэн аль нэг зүйлээ сэргээж, хамт хийгээрэй. Охиндоо ээжээс нь нууцаар модон чихэр авч өгөөд, гадуур хамт дагуулж явдаг байсан үеэ аав нь ч бас эргэн санамаар л байгаа...

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.41) 2025 оны 03 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. үнэ: 22 000₮

1  |  0
zochin(103.26.193.230) 2025 оны 03 сарын 13

Энэ хоёр хулгайчийн талаар илүү ихийг мэдье гэвэл Youtube дээр Mongoliin ijil huistnii holboo гэсэн аудио бичлэг байгаа.

1  |  0
zochin(103.26.193.230) 2025 оны 03 сарын 13

Энэ хоёр хулгайчийн талаар илүү ихийг мэдье гэвэл Youtube дээр Mongoliin ijil huistnii holboo гэсэн аудио бичлэг байгаа.

1  |  0
zochin(103.26.193.230) 2025 оны 03 сарын 13

Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхжаргал гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Одоо Мөнхжаргал нь Төв цэнгэлдэхийн хажууд байдаг Нархан хотхоны 51-р байрны нэгдүгээр орцны таван давхарт амьдардаг бөгөөд бас зүгээр байж чадалгүй энэ хавийн хөвгүүдийг татаж чангаадаг сурагтай. Энэ хоёр хулгайчийн талаар илүү и

1  |  0
Top