Job.zindaa.mn сайт нь ажил олгогч ба ажил хайж буй хүмүүсийн хоорондын холбоог бий болгож,хүний нөөцүүдэд бүрдүүлэлт хийхэд нь түлхэц болж, харин шинээр ажил эрэлхийгчдэд таалагдсан ажилдаа ороход туслах үүрэгтэй онлайн “хөдөлмөр зуучлал”-ын байгууллага юм.
Манай сайт 2014 оны 4 дүгээр сар 14-ний өдөр албан ёсоор нээгдэн, хүмүүсийн амьдралыг бодитой өөрчилж, нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулахыг гол зорилгоо болгож,
амжилттай ажиллаж байна. Бид хууль дүрэм, шударга ёсыг эрхэмлэн, Монгол улсын хэмжээнд ажилгүйчүүдийн тоог бууруулахын тулд цаашид үйл ажиллагаагаа идэвхитэй явуулах болно.
Job.zindaa.mn сайтын бизнесийн стратегийн ерөнхий чиг хандлага нь Монгол улсаас гадна , дэлхий өнцөг булан бүрт үйл ажиллагаагаа тэлж, харилцагчиддаа үргэлж шинэлэг үйлчилгээг үзүүлж, дэлхийн мэдээллийн технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах юм.

Сэтгэгдэл ( 0 )