Өмнөд Солонгосын нэрт жүжигчин Бэ Юн Жүн хуримаа хийхээр болсон тухай албан ёсоор мэдээлжээ. Тэрээр энэ жил 43-н настай бөгөөд түүний сүйт бүсгүй нь 30-н настай, дуучин, хөтлөгч Пак Сү Жин юм.
Пак Сү Жин нь 2001 онд байгуулагдсан "Sugar" нэртэй охидын дөрвөл хамтлагийн гишүүн бөгөөд 2006 онд хамтлагаасаа гарч телевизийн хөтлөгч хийх болсон байна. Тэрээр өнгөрсөн хоёр сард нэрт жүжигчин Бэ Юнг Жүний үүсгэн байгуулсан "Kiest Intertainment"-т харъяалагдахаар болж гэрээ байгуулсан ажээ.
Солонгосын нэрт жүжигчин Бэ Юнг Жүн нь тус улсын драма, соёл, урлагийнхны соёлын довтолгооны анхдагч нэгэн бөгөөд түүний гол дүрд нь тоглосон олон тооны драма, дэлхийн олон орны үзэгчдээс талархал хүлээж, өөрийн гэсэн шүтэн бишрэгчидтэй болсон байна.

Сэтгэгдэл ( 1 )
Тэгээд?