“1960-1990 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийсэн геологийн судалгааны ажлын тайлан”-г Монголын талд шилжүүлэн өгөх асуудлаар Уул уурхайн яамны төлөөлөгчид энэ сарын 14-20-ны өдрүүдэд Москва, Санкт-Петербург хотноо Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын 19-р хуралдааны үеэр хэлэлцэж шийдвэрлэсэн байна.
Энэ үеэр “Росгеологи” фондод хадгалагдаж буй архивын материал, судалгааны тайлангийн жагсаалттай танилцан, хоёр орны Газрын хэвлийн Ажлын хэсгийн хуралдааныг ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яаманд зохион байгуулж тайланг хүлээн авах нөхцлийг эцэслэн тохирчээ.
Ингэснээр олон жил шийдэгдээгүй байсан асуудлыг нааштайгаар шийдвэрлэж, ОХУ-ын “Росгеологи” фондын бүх салбаруудад хадгалагдаж буй Монгол Улстай холбоотой судалгааны тайлангуудын нэгдсэн жагсаалтыг гарган нягтлан, шүүж АМГ-ын Геологи мэдээллийн төв архивын санд шилжүүлэхээр болов.
Эдгээр тайлангуудыг хүлээн авснаар Монгол орны геологийн шинжлэх ухааны судалгааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж улмаар эрдэс баялаг, ашигт малтмалын сангийн судалгааг арвижуулж, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг татах нөхцлийг бүрдүүлнэ гэж Уул уурхайн яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 4 )
Baigaliig ih hemjeegeer suitgeh n dee ur hoichdoo yu ch uldeehgui n
Mashinaa baig neftiin uildver tei bildhihooch
orocuud iim l alciin xaraatai mundag xumuuc shuu duuchin jabxlan ingej xelcen xan tenger abcnaa butsaaj ogdog xan undecten abcnaa butsaaj ogdoggui idceer baigaad gedec ni xagarch uxdeg gej
Бас л газраа ухах тухай бодож ингэж байна. Машин үйлдвэрлээч. Пиздануудаа. Манайд дор хаяж сая ширхэг машины хэрэгцээ байгаа шүү. Онгоц үйлдвэрлээч. Танк үйлдвэрлээч. Эсгий ноосхоноор гар урлал хийчихээд үйлвэрлэл хийчихлээ гэж хуцахаа болиоч. Жинэхэнэ машинт үйлвэрлэл хийгээч. Тэгж байж улс хөгжөнө. Тэгж байж доллорын ханш дээшээ явахгүй.