ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 05 сарын 10

Өнөөдөр 2024.05.10. 

Өнөөдөр Дэлхийн Эрүүл мэндийн төлөө хөдөлгөөн хийх өдөр, Дэлхийн Арьсны хорт хавдартай тэмцэх өдөр. Мальдивд өнөөдөр Хүүхдийн баяр, Азербайжанд Цэцгийн баяр, Германд Номын өдөр, Францад Боолчлолыг халсан өдөр юм.

Энэ өдөр цай үйлдвэрлэгч “Lipton” компанийг үүсгэн байгуулагч сэр Томас Липтон, Хятадын уран зураач Жан Дацянь, “U2” хамтлагийн гоцлол дуучин Боно буюу Пол Дэвид Хьюсон, Францын уран гулгагч, олимпын аварга, дэлхийн таван удаагийн аварга Габриэла Пападакис зэрэг алдартны мэндэлсэн өдөр.

Өнөөдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1503 оны энэ өдөр Испанийн аялагч Христофор Колумб Кайманы арлуудыг нээжээ.

1811 оны энэ өдөр Англид цаасан мөнгөн тэмдэгтийг эргэлтэд оруулав.

1869 оны энэ өдөр АНУ-ын анхны тив хоорондын төмөр замын нээлтийн ёслол болж байв.

1946 оны энэ өдөр АНУ “А-4” пуужингийн тусламжтайгаар агаар мандлын дээд давхаргыг судалж эхэлжээ.

1962 оны энэ өдөр “Marvel Comics” компани “Гайхамшигт Халк”-ийн анхны дугаарыг хэвлэв.

1997 оны энэ өдөр Ираны Хорасан мужид 7.3 баллын хүчтэй газар хөдөлсний улмаас 1567 хүн амиа алджээ.

2008 оны энэ өдөр Европын хамгийн том Этна галт уул идэвхжив. Хамгийн сүүлд Этна галт уул 2001, 2007 онд дэлбэрч байжээ.

2013 оны энэ өдөр “One World” худалдааны төв дэлхийн бөмбөрцгийн умард хагас дахь хамгийн өндөр барилга болов. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top