Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүд БНХАУ-ын Шаньси мужийн Ши Ань хотноо аялж, ажиллаж туршлага судлаад ирсэн байна. Энэ хүрээнд Хятад улсын хөгжил дэвшил, газар тариалан, мал аж ахуй, технологийн шинэчлэл, экологи байгаль орчны хамгаалалт гэхчлэн хөгжлийн туршлага, бодит ажлуудтай танилцсан юм. Онцлох Баруун үзэмчин хошууны малын эмчилгээний жишээ үзүүлэх төв юм.
Омогшил хэмээх залуу нь Баруун үзэмчин хошууны Баянхошуу сумын Шүүт гацааны малчин юм. 2016 онд Өвөр Монголын их сургуулийг төгсөөд, эхнэрийнхээ хамт ОХУ-ын Санкт-Петербургийн их сургуульд нийгмийн ухааны чиглэлээр суралцахаар явсан. 2018 онд ОХУ-ын Санкт-Петербургийн их сургуулийг төгссөн тэр бээр малчин болохоор шийдэн, төрж өссөн нутаг руугаа буцах сонголт хийхдээ эргэлзээгүй байна. Сүүлийн хоёр жилд хосууд дэд бүтцийн бүтээн байгуулалтад сайн ажиллахын зэрэгцээ уламжлалт бэлчээрийн арга барилыг өөрчлөн, гамшгийн эсрэг тэмцэх, гамшгаас урьдчилан сэргийлэх малчдын чадварыг дээшлүүлэхэд анхаарч, тэдэнд харьяалагдах "мал аж ахуйн хөгжлийн шинэ зам"-ыг эхлүүлжээ.
Омогшил өөрийн мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх шинэ арга замыг боловсруулахын зэрэгцээ залуу малчдыг удирдан чиглүүлэх, бүс нутгийн онцлогт тохирсон мал аж ахуйн хөгжлийн шинэ арга замыг бий болгож, шинжлэх ухаан, технологи, машин механизмыг ашиглан, өндөр ашиг шимтэй мал аж ахуйг бий болгож тухайн орон нутагт асар их нөлөө үзүүлсэн.
Ингэснээр 2019 онд мал сүргийн бүтцийг өөрчлөн, орон нутгийн малыг борлуулж, Симментар үхэр, Ангус малыг Тунляо хот болон гадаадаас малаа сайжруулах зорилгоор импортоор оруулж ирсэн. Тэрээр 2000 гаруй акр буюу 809 га талбайд Отор Эко гэр бүлийн фермийг байгуулж өдгөө Сенментал болон Ангус үүлдрийн 50 аад үхэртэй болжээ. Мөн мал маллахын хажуугаар өөрийн сурсан малын эмчийн мэргэжлээ ашиглан малдаа эмчилгээ хийж нутаг орныхоо малчдад бас зааж сургадаг байна. 2020 оноос зохиомол хээлтүүлэг хийж малынхаа үүлдэр угсаа, ашиг шимийг сайжруулан ажиллаж байна. Бэлчээрийн даац хэтрэхээс сэргийлэн үхрийг голчлон маллаж байна гэв. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баруун үзэмчин хошууны малчдыг төрөөс бүх талаараа нь дэмжлэг үзүүлдэг талаар ч мөн ярьж байсан юм. Үүнийг дагаад оюутан болж төгсөн залуус малчин болох нь ихэссэн гэж ярьж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )