Үндэсний Итгэмжлэлийн төвийн дарга, удирдлагууд холбогдох стандартын шаардлага, шалгуураа ханган итгэмжлэгдэж байгаа болон хүрээгээ өргөтгөж байгаа тохирлын үнэлгээний байгууллагуудад гэрчилгээ гардуулан, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
Төвийн даргын тушаалаар MNS ISO/IEC 17025:2018 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага”-ыг хангасан дараах аж ахуй нэгж байгууллагад итгэмжлэх тушаалаар гэрчилгээ олголоо. Үүнд,
“Барилга архитектур корпораци” ХХК-ийн нэгдсэн лаборатори
“Ашигт малтмал, газар тосны” Уул уурхай, газрын тосны төв лаборатори
“Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын Авто замын төв лаборатори
“Жем интернэйшнл” ХХК-ийн Спиртийн үйлдвэрийн дэргэдэх дотоод хяналтын лаборатори
“М Ти Эс” Дотоод хяналтын лаборатори
Мөн MNS ISO/IEC 17065:2013 “Менежментийн тогтолцооны баталгаажуулалтын байгууллагуудын олон улсын стандарт”-ыг хангасан
“Талын нүүдэлчдийн өв” ТББ-ын Баталгаажуулалтын алба
“Ати консалтинг” ХХК-ийн Баталгаажуулалтын алба
MNS ISO 15189:2015 “Эрүүл мэндийн лабораторийн итгэмжлэлийн хөтөлбөрт тавих шаардлага“ стандартад нийцсэн үйл ажиллагаа эрхлэгч
“Гялс” ХХК-ийн Нэгдсэн лаборатори
“Гурван гал” ХХК -ийн Нэгдсэн эмнэлгийн Эмнэлзүйн лаборатори зэрэг байгууллагуудад тус тус гэрчилгээ олголоо.
Дашрамд дурдахад, дэлхий нийтэд төдийгүй Монгол Улсын нийгмийн салбар бүрд стандарт мөрдөж ажиллах шаардлага зүй ёсоор тулгараад байгаа. Үүний нэг тодхон жишээ бол тохирлын үнэлгээ юм. Тэгэхээр энэ талаар хуулийг нь агуулга талаас нь ч болтгуа йанзаарч харах ёстой .
Тухайлбал, Монгол Улсын Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 15.5-д “Гадаад орны итгэмжлэлийн байгууллагаас итгэмжлэл авсан тохирлын үнэлгээний байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэрт тохирлын үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх бол итгэмжлэлийн байгууллагад бүртгүүлнэ” гэж заасан. Мөн тус заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний итгэмжлэлийн төвөөс "Гадаад орны итгэмжлэлийн байгууллагаас итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагыг бүртгэх журам"-ыг батлан гаргаж, Захиргааны хэм, хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлсэн. Иймд гадаад орны итгэмжлэлийн байгууллагаас итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагууд та бүхэн тус журамтай танилцаж, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн Үндэсний итгэмжлэлийн төвд хандах ёстой аж. Мөн Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 15.7-д “Энэ хуулийн 15.4, 15.5-д заасныг зөрчиж, тохирлын үнэлгээний үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан байх тул шаардлагыг биелүүлж, хамтран ажиллах нь иргэн бүрийн үүрэг юм.
М.Зул
Сэтгэгдэл ( 0 )