Лондон хотод нэгэн залуу сахлын хутгаар хацраа зүссэнийхээ төлөө 5000 фунтын нөхөн төлбөр авсан тухай Metro хэвлэлд мэдээлсэн байна.
Өнгөрсөн Зул сарын баяраар 48 настай Низ Силверторн гэгч Лондон хотын нэгэн дэлгүүрээс Wilkinson Sword Men Advance сахлын хутаг худалдан авчээ. Тэрбээр гэртээ ирээд сахлын хутгаа ашиглахдаа хоёр хацраа зүссэн байна. Үүний улмаас ихээхэн цус гарчээ.
Түүний ярьснаар, энгийн сахлын хутга хэрэглэхэд зүсэгдэх тохиолдол гардаг. Гэхдээ энэ удаад зүсэлт өөр байсан гэжээ. Силверторн сахлын хутгыг шалгахад нэг хутга нь салж унасан байна. Эл явдлыг өөрийн болгоомжгүй үйлдэл гэж үзэлгүйгээр тэр сахлын хутганы үйлдвэрлэгчийг шүүхэд өгчээ. “Зүсэгдсэн газраас 20 минутын турш цус гарсан. Би бусдыг хамгаалахын тулд ийм алхам хийсэн. Энэ бол зарчмын асуудал” гэж Силверторн сэтгүүлчдэд ярьжээ.
Зүсэгдсэн газар удаан эдгэсэн бөгөөд сорви үүссэн тул тэр өмгөөлөгчөөрөө дамжуулан “Wilkinson Sword” үйлдвэртэй холбогджээ. Тус үйлдвэр хэдэн сарын турш хар дарж зүүдэлсэн гэх Силверторнд 5000 фунтын нөхөн төлбөр олгох санал тавьжээ. Мань эр саналыг хүлээн авсан ба чанаргүй бараа худалдан авч хохирсон хэрэглэгчдэд хандан ямар ч нэр хүндтэй хариуцагч байсан ч шударга ёсны төлөө тэмцэж байхыг зөвлөсөн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Хуцдын бэ\n