Нийслэлийн хэмжээнд 412 мянга гаруй толгой мал байна

Я.Болор | Zindaa.mn
17 цагийн өмнө

Мал, тэжээвэр амьтан, хашаа, худгийн тооллогын дүнгээр нийслэлийн хэмжээнд 2024 оны эцэст 412.779 толгой мал тоолуулжээ. Энэ нь өмнөх оноос 3.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 

Малын тоог бүсчлэлээр нь авч үзвэл:

  • 39.3 хувь нь Багануур дүүрэгт;
  • 17 хувь нь Сонгинохайрхан дүүрэгт;
  • 13.4 хувь нь Баянзүрх дүүрэгт; 
  • 12 хувь нь Хан-Уул дүүрэгт; 
  • 11 хувь нь Налайх дүүрэгт; 
  • 7.3 хувь нь Багахангай дүүрэгт тус тус тоологджээ. 

Мөн нийслэлд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд мал тоологдоогүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top