ЦАГ АГААР | Ирэх тав хоногийн урьдчилсан мэдээ

Ж.Сондор | Zindaa.mn
20 цагийн өмнө

 

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

9-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

 

 2025 оны 01-р сарын 08-ны 20 цагаас 2025 оны 01-р сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтайн уулархаг нутаг болон Их нуурын хотгороор, өдөртөө Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. 

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -32...-37 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -26...-31 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -13...-18 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр -17...-22 градус, бусад нутгаар -22…-27 градус хүйтэн байна.

Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -24…-29 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Халх голын хөндийгөөр -18…-23 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг болон цас багатай газраар -5...-10 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -33...-35 градус, бусад хэсгээр -25...-27 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -29...-31 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө -32...-34 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

 

2025 оны 01-р сарын 10-наас 01-р сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 

10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 10-нд Алтайн уулархаг нутгаар, 11, 12-нд нутгийн зарим газраар, 13-нд Алтайн салбар уулс, говийн бүс нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -34...-39 градус, өдөртөө -24...-29 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -15...-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -2…-7 градус, бусад нутгаар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -10...-15 градус хүйтэн байна

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top