Нийслэлийн Прокурорын газраас Прокурорын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн 14.1.6 дахь заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9 дэх заалтад заасныг удирдлага болгон сэжигтэн П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг баривчлах тухай Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЗ/101, 2024/ШЗ/100 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 12 цаг 10 минутанд хүлээн авч 2025 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 9 цагт хянан хэлэлцэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрлөөр баривчлах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар мөрдөгч саналаа, өмгөөлөгч хүсэлтээ прокурорын байгууллагад хүргүүлснийг Нийслэлийн прокурор хүлээн авч үндэслэлтэй гэж үзэн хуульд заасан журмын дагуу шүүхэд саналаа ирүүлсэн байна.
Шүүх Нийслэлийн Прокурорын газраас ирүүлсэн “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрлөөр баривчлах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай санал, мөрдөгчийн санал, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын гаргасан хүсэлт, тайлбар, хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудтай танилцаад Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүхэд ирүүлсэн санал, мөрдөгчийн санал, өмгөөлөгчийн хүсэлтийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/101, 2024/ШЗ/100 дугаартай “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрлөөр баривчлах тухай” шүүгчийн захирамжуудийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Тойм бичсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Олзод
Сэтгэгдэл ( 12 )
Оюунэрдэнииг огцруулж цагаан элбэгээ 2 г сайд богое, тэгвэл мөнгө өгнө идэж ууснаасаа хуваалцана тэхүү?
Шүүх хэний ч шг авалгүй үнэн шийддэгийг Өнөрцэцэг, хулан нарын хэргээс харж болно. Эд үнэн ажилаа хийж байна. харин Оюунэрдэнэ хууль шүүхийн байгууллага төдийгүй төрөөр тоглох гээд байгаа юм биш үү.
Шүүх зөв шийдсэн. харин Оюунэрдэнэ зальтад таалагдсангүй. Энэ хүн худал хуурмагийг уртд хожид байгаагүй үлгэр жишээ байдлаар хийсээр төр улсаар тоглож дууслаа. Одоо Оюунэрдэнэ та хурдхан шиг суудлаа таьж өгсөн нь дээр шүү.
ШҮҮХ ҮНЭН ЗӨВ ШИЙДСЭН БАЙХОО. ШҮҮХДЭЭ ИТГЭЖ БАЙНА. ШҮҮГЧИЙН ЗӨВ. МАНАЙХ ХУУЛЬТАЙ УЛС Л ГЭЖ БОДОЖ ИТГЭЖ ЯВДАГ ДАА МУУ АХ НЬ .
Манай шүүгч нар яасан шуурхай болоо вээ. Таг чимээгүй байж бгаад цагааныг сингапурт баригдангуут 12 цагийн дотор шийдвэр гаргаад л. Гэтэл жирийн ардыг яаж зовоож новширч чирэгдүүлдэг билээ. Авлигачдын шүүх хурал хэдэн удаа хойшилж бна. Яасан шудрага юм бэээ авлигачин шүүгчдээ
ene 2r shorond baih ulsdaa
Оргодол хулгайчуудын гэр бүл хамаатануудыг нь барьж хорь тэгээд луйврын хөрөнгийг нь хураагаад авчих
Шүүхийн хараат бус байдал гэгч цайз хэрмийн цаана чухам яг энэ шүүх засаглалд үнэхээр үнэнч шударга ажилладаг шүүгч нар байдаг юмуу гэдэгт энэ ард түмэн одоо эргэлзэж эхэлж байна гэдгийг эрхэм хүндэт шүүгч та нар ойлгож байна уу айн уг нь энэ ард түмэнд ямар уур амьсгал бий болсон байна вэ гэдгийг ойлгох л учиртай зөв бурууг тунгаах чадвартай хүмүүс л байлтай баймаар юмдаа
Ямар ч байсан зугтсан үгүйг нь тодруулахаар ирүүлээд шийдэж блно шүү дээ…!!Шүүх л үнэн зөвийг тодорхойлно гээд иргэд хүлээж бна шүү дээ!! Хонгилын шүүх гэж байдаг юм биш үү,…!!
За хуцаа
Шүүгч та буруу л ажилсан бол хайран хууль, хайран шүүх засаглалын нэр хүнд!! Уг нь наад хүмүүсээ авчираад шууд ял өгөх гээгүй !! Зугтаад ирэхгүй байгаа хүмүүсийг авч ирээд үнэн зөвийг л ялгах гэсэн!! Шүүгч та ч дараагын удаа шүүх дээр яагаад гэдэг асуултанд хариулах цаг ирэх бизээ!
хонгилын шүүх монголын төрийн шүүхээс илүү хүчтэй нөлөөтэй юм байна даа.......................