Улаанбаатар дахь Русский Дом (РЦНК)-ын хамт олон 2024 онд орос хэлийг Монголд сурталчлахыг гол зорилгоо болгожээ. Энэ хүрээнд тэд орос хэл сурахад туслах олон төслийг хэрэгжүүлсэн байна. Оросын хамтын ажиллагааны Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга, Улаанбаатар (РЦНК) дахь Оросын танхимын захирал Валерия Килпякова хэлэхдээ “Орос хэл бол туслагч, найз, шинэ хэтийн хөтөч” хэмээн хэвлэлийн бага хурал дээр онцлов. Русский Дом нь монгол оюутнууд болон боловсролын байгууллагуудад туслах, орос хэл сурахад дэмжлэг үзүүлэх, сурталчлах зорилготой. Орос хэл сурах хөтөлбөрийг зөвхөн нийслэл Улаанбаатар төдийгүй хөдөө орон нутагт хэрэгжүүлж байна" гэв.
"ОРОС ХЭЛ БОЛ ТУСЛАГЧ"
Орос хэл сурах хөтөлбөрийн хүрээнд тэд 2024 онд "Орос тантай хамт" шинэ форматын хоёр ч нэмэлт сургалтын төвийг Монголд нээжээ. Тус төв нь сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, интернэт болон видео хурлын холболт бүхий мультимедиа хавтан, хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийн цогцолбор "Знаток Плюс" болон ОХУ-д үйлдвэрлэсэн модуль тавилгуудаар бүрэн тоноглогдсон байна. Үүний нэг нь Дорнод аймгийн төв дэх Николай Гастеллогийн нэрэмжит нэгдүгээр сургуульд, нөгөө нь Улаанбаатар дахь Русский Дом-д нээгдсэн юм. Түүнчлэн Завхан аймаг, төвийн бүс нутагт 2023 оны сүүлээр дээрхтэй ижил хоёр ч нөөцийн төвийг ашиглалтад оруулсан юм. Монголд одоогоор Орос хэлний 58 төв ажиллаж байна. Энд соёлын арга хэмжээ, нээлттэй хичээл, орос хэлний сургалт, мөн ОХУ-ын их, дээд сургуулиудын төлөөлөлтэй элсэгчдийн уулзалт зохион байгуулагддаг. Хамгийн сүүлд Дорноговь аймгийн Иххэт сумын сургуульд 2024 оны арваннэгдүгээр сарын 8-нд ийм төв нээгдсэн юм.
Улаанбаатар дахь Русский Дом-ын түнш “Союз Восток” ХХК компанийн дэмжлэгтэйгээр Монголд ашиглалтад орсон орос хэлний дөрвөн шинэ лингафоны танхимын тухайд 2024 онд нийслэлийн нэгдүгээр сургууль, нийслэлийн 84 дүгээр сургууль, Дархан-Уул аймгийн төв, мөн Русский Дом-д байгуулагдсанаараа онцлог юм.
"ОРОС ХЭЛ БОЛ НАЙЗ"
ОХУ-ын сайн дурынхны оролцоотой төслүүдийн хүрээнд ОХУ-ын мэргэжилтнүүд, ирээдүйн сурган хүмүүжүүлэгчид, филологич оюутан, орос хэлний багш нар өнгөрсөн жил Монголд зочилсон.
2024 оны арваннэгдүгээр сарын 28-нд Оросын хамтын ажиллагааны олон улсын хөтөлбөрийн хүрээнд онлайн форум зохион байгуулсан. Хэл ярианы эмч, хэлний гажиг судлаач нар туршлагаа хуваалцсан тус форумыг Русский Дом болон сайн дурынхан хамтран зохион байгуулсан бөгөөд Монголоос 40 мэргэжилтэн, цахим нэвтрүүлэгт холбогдсон 100 гаруй оролцогч оролцжээ. Түүнчлэн Төв аймгийн Зуунмод хотод "Орос хэлний элч" олон улсын төслийн сайн дурынхан , Оросын тэргүүлэх их дээд сургуулиудын эмэгтэй сурагчид хамтран хүүхдүүдийг орос хэл, соёлын баялаг ертөнцтэй танилцуулах долоо хоногийн аяныг явуулжээ.
Харин "Оросын Филологийн сургууль" төслийг Горхи-Тэрэлжийн үзэсгэлэнт газарт орос хэлний 100 гаруй багш, ирээдүйн сурган хүмүүжүүлэгчид болох МУИС-ийн оюутнуудыг эрчимжүүлсэн сургалтанд хамруулсан байна. Сургалтын гол зорилго нь орос хэлний заах аргын чанарыг сайжруулахад чиглэжээ. Үүнээс гадна онцлох төслүүдийн нэг бол Оросын Хүмүүнлэгийн Эрхэм Зорилго (RGM) юм. RGM нь Монголд 10 интерактив сургалтын самбарыг хүргүүлсэн бөгөөд мэргэшсэн хичээлүүдийг судлах VR технологи, компьютерийн тоног төхөөрөмж бүхий иж бүрдэлийг Монголын ирээдүйн төмөр замчид-Төмөр замын политехник коллеж, Төмөр замын дээд сургуульд тус тус өгчээ.
"ОРОС ХЭЛ БОЛ ХӨТӨЧ"
2024 онд Оросын хамтын ажиллагаа залуу сэтгүүлч, блоггеруудын дэмжлэгт онцгой анхаарал хандуулж, орос хэлний мэдлэг нь хобби төдийгүй мэргэжлийн хэрэгсэл болохыг тодотгожээ.Оны онцлох үйл явдлын нэг нь Монголын хэвлэл мэдээллийн төлөөлөл Олон улсын төслүүдэд оролцсон явдал байв. Тэдний нэг NTV-ийн нэвтрүүлэгч Ц.Энхчимэг Алтайн Бүгд Найрамдах "Манжерок - 2024" олон улсын залуучуудын фестивальд эх орноо төлөөлөн оролцсон юм. "Манжерок 2024" туршлага солилцох, шинэ холбоо тогтоох гайхалтай талбар болсон. Түүнд оролцсоноор бид өөрсдийн хүрээг тэлж, хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлагын талаар суралцах, мэдээж мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх боломжтой болдог" хэмээн тэрбээр хэвлэлийн хурлын үеэр сэтгэгдлээ хуваалцсан юм.
Тэгвэл "ИнтерНовости" Олон улсын медиа сургуульд Монголын блог хөтлөгч Дара Бадмаева, Гансүхийн Номиндарь нар оролцжээ. Тэд уг төслийн хүрээнд ОХУ-ын тэргүүлэх экспертүүдээс сургалт авч, Оросын хамгийн том хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээллийн танхимаар зочилсон байна. Мөн МҮОНРТ-ийн Радиогийн редактор Х.Ариунболд Оросын Дэлхийн сангийн 16 дугаар чуулганд оролцсон талаараа “Бид олон улсын хэвлэл мэдээллийн нийгэмлэгийн төлөөлөгчидтэй харилцаагаа бэхжүүлэх, хэвлэл мэдээллийн орон зайн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхэд форум нэгэн гүүр боллоо” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 7 )
Тархиа угаалгая гэвэл л орос хэл сур, бусдаар бол хэрэггүй хэл, одоо манай нөхцөлд бол англи, хятад, солонгос, япон хэлтэй бол амьдралд хамаагүй нэмэртэй, өрсөлдөөнд давуу тал болно
Orosiin ard tumeniig uzen yaddag mal shig baij bolohgui!!! \nmongolchuud anh Orosiin ard tumenteu garaa ugaaj or dernii daabuutai bolj odoo ch mundag duuchid Aryunbaatar min Chakobskiin neremjit duuriin duuchidiin Olon ulsiin temtseend turuulj Olon uGran pri shagnal abch Delhiid tanigdsan bilee.Jantsan norob gyai Mongoliin huuhduudiig Oros eejiin setgeleer hairlaj baisan Filatoba gyain “yaaj bi ene Mongoliin huuhduudiig haluun ustai tsetserlegteu bolgoh bee” geed hengitel uilsan tuhai bodit tuuhiig “Mongoliin zuun erhem “nebtruulegt yarisan shuu. Delhiid Orosiig meddeg ,Putin l buruuta
Орос хэл бол худал, хуурмаг ухуулга, гүтгэлэг, гүжирдэлгийн хэл. Хуучин ЗХУ-ын бүрэлдхүүнд байсан улсууд хүртэл орос хэлээр ярихаа больж байгаа...
Монгол хэлээ олигтойхон сурцгаая
орос хэл бол Монголыг коолони болгох арга,Орсууд хэзээ ч Монголоорр Ярьдаггүй бөгөөд үргэлж Монголчуудыг дорд үздэг
Fucking Russian.
За даа .. яадаг л бол...