Израилийн арми ХАМАС-ын батальонуудыг устгажээ

Автор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 10

Израилийн арми ХАМАС хөдөлгөөний 24 батальоны 20-ыг нь устгасан талаар Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгджээ.

Тэрбээр “Merit Street Media” сувагт ярихдаа үлдсэн дөрвөн батальон нь Рафахт байгааг хэлжээ. Энэ баримтаараа тэрбээр Рафахт ажиллагаа эхлэх хүслээ тайлбарласан байна.

Израилийн Ерөнхий сайд “Бид тус батальонуудыг тэнд үлдээж чадахгүй” гэжээ.

Биньямин Нетаньяху түүнчлэн Израил улс мөргөлдөөний явцад хэдэн зуун цэргээ алдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Тэрбээр мөн тус улс гадны дэмжлэггүйгээр байлдааны ажиллагаа явуулахад хангалттай хүч байгааг хэлсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ghhjjjjjk(60.31.137.38) 2025 оны 03 сарын 13

goy avsan, terrorist hamasiig burmudun usagsh ni zui

1  |  1
boldoo(178.174.229.45) 2025 оны 03 сарын 13

HAMASIIN TERORISTUUDIIG BUGDIIG N ALAH HTEI

3  |  4
Close menu