Гар, хөл бээрдэг хүмүүст өгөх ГУРВАН ЗӨВЛӨГӨӨ

2024 оны 05 сарын 10

Сэрүүн үед, цусны эргэлт саарах үед болон зарим тохиолдолд гар, хөл бээрч, хүйтэн болох нь бий. Тэгвэл энэ үед ямар арга хэмжээ авбал зохистой вэ?


Явган алх

Европ анагаахад гар, хөл бээрэхийг өвчин гэж үздэггүй ч засал хийхгүй ужигруулбал толгой өвдөх, мөр хөших, нуруу өвдөх, нүд харанхуйлах, гар, хөл бадайрах, нойргүйдэх зэрэг зовиур нэмэгдэх эрсдэлтэй аж. Иймээс цусны эргэлтээ сайжруулах хэрэгтэй. Үүний тулд явган алхах нь хамгийн үр дүнтэй юм.

Ус уу

Цэвэр усыг сайн уугаарай. Таны биед ус дутагдаж, бодисын солилцоо муудсаны улмаас даарч, бээрдэг.

Омега-3 хангалттай хэрэглэ

Хоол хүнсэндээ Омега-3 хүчлээр баялаг бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй. Тослог загас, оливын тос, авокадо, самар, маалингын үр, наран цэцгийн үр, хулууны үр гэх мэт...

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top