Сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-д айлчилна

2017 оны 02 сарын 11

Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 2 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд ОХУ-д айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар албан ёсны хэлэлцээ хийхээс гадна ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны удирдлага, Евразийн эдийн засгийн холбооны сайд нартай хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.9.40.104) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ ОДОО ОГЦОРМООР ЮМ ДАА ӨӨР ОЛИГТОЙХОН ЮМ ОЛООД САЙДААР ТАВЬЖ ЧАДДАГГҮЙ Л ЮМ БАЙХ ДАА МЭРГЭЖЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР ӨМНӨ НЬ ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫГ ХЭЛ АМТАЙ ХИЙСЭН БОЛООД ХЭДЭН ХҮН ҮХЭЭД ДУУССАН ОДОО БОЛИМООР ЮМ.

1  |  0
иргэн(66.181.187.131) 2025 оны 03 сарын 13

За энэ нөхөр монголд ямар хор хүргэхээр явьж байгаа болдоо. харж л байяа.

1  |  0
Top