Эзэнгүй болсон “Эрдэнэт”

2017 оны 04 сарын 03

Төрийн хулгай нь инстүүцийн шинжтэй болсон улс гүрэн хөгжих боломжгүй. Улстөрийн дэглэм нь ардчилсан ч бай, дарангуйлагч ч бай ялгаагүй хөгжихгүй. Хулгайч төртэй улсаас хөгжил зугтдаг. Тиймээс хулгайч төртэй нийгэм “хөгжих” гэдэг үгийг мартсан нь дээр. Мартахгүй бол “хөгжих” гэдэг үг нь сонгогчдын горьдлогоор тоглож хуурдаг зэвсэг л болно. Төр хичнээн хулгайч байх тусам санаачилсан төслүүд нь төдийчинээ олон, төдийчинээ том болдог зүй тогтолтойг олон улсын болон манай туршлага харуулна. Тийм учраас төр хулгайч үед “хөгжих” гэдэг үгийн дам утга нь “хулгайлах” гэдэг санаа руу түлхдэг тул мартсан нь өлзийтэй... Э.Бат-Үүл ингэж бичжээ. 

Өнгөрөгч хоёрдугаар сард “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах тухай УИХ-ын тогтоол гарч, хэрэгжүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн. Энэ дагуу Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарсан ч хэрэгжүүлэх явц “удаашралтай” байсан тул өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийг зуун хувь төрийн төлөөллөөс бүрдүүлж, тус компанийн засаглал, удирдлагын бүрэлдэхүүнд ажиллах төрийн төлөөллийн тоог нэмэгдүүлэх үүргийг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарт даалгасан байна. 

Тэр дагуу нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /хуучнаар ТӨХ/ баасан гаригт нууцаар /хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэлгүйгээр/ хуралдаж, “Монголын зэс” корпарацийн эзэмшиж байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг төрийн өмчид бүртгэж авчээ. Мөн ТУЗ-ийг 100 хувь төрийн төлөөллөөс бүрдүүлж, компанийн дүрэмт өөрчлөлт оруулснаа өнөөдөр УБЕГ-т бүртгүүлэх гээд явж байна гэнэ. Энэ тухай үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байсан “Монголын зэс” корпараци өнөө өглөө л мэджээ. 

“Эрдэнэт”-ийн 49 хувийг хувьчилсан худалдан авалтыг хүчингүй болгож, 100 хувь төрд авах тухай УИХ-ын тоггтоол нь арбитрын шүүх, Үндсэн хуулийн Цэцэд оччихоод байхад Засгийн газар ингэж яаравчлах болсон шалтгаан юунд байв? 
Сонсохнээ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 51 хувийг төлөөлж буй ТУЗ-ийн гишүүд ТУЗ-ийн гишүүдийн цалинг 4000 ам.долларт хүргэх, харин 49 хувийг төлөөлж буй ТУЗ-ын гишүүд ажилчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг үйлдвэрийн удирдлагад тавьж, хэн нь ч хэнийгээ дэмжихгүй гацаанд орсон байна. Хэн нь хэний эрх ашгийг төлөөлж байгааг эндээс хараад л хэлчихэд болно л доо. 

Одоо нэгэнт хувийн компанийн эзэмшилд хувьцааг төрийн өмчид бүртгэж авсан учраас 51 хувийн хүсээд байсан шийдвэр, “Эрдэнэт” үйлдвэрт хийдэг байсан төрийнхний шахаа ногоон гэрлээр явах нь. Өмнө нь Оростой хамтарч байхад бас ч гэж, 49 хувийг эзэмшиж байсан нөхөд Монголын төрийнхний хийдэг шахааг явах газарт нь явуулж, зогсоох газраа зогсоодог байсан гэж тооцьё л доо. Ядахдаа данс тооцоогоороо ил гардаг юм байгаа биз дээ. Одоо бол ямар ч хяналтгүй, эзэнгүй боллоо.

Эрх баригчдын ингэж улаан цаймдаа гаргах болсон шалтгааныг удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлаж болох юм. Сонгогчдын саналыг худалдаж авахад хэдий их мөнгө хэрэгтэй, тэр хэмжээний мөнгийг “Эрдэнэт”-ээс босгох болно. Үүнд ямар ч ичиж нэрэлхэх юм байхгүй гэдгийг бид өмнөх туршлагаас нь бэлээхэн мэднэ. Гаалийн Х.Баатар ямар хэргээр шоронд орлоо доо. 

Саяхан даа, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн өмчид авах тухай УИХ-ын тогтоол гарах үед олон хүн “Арай ч оргүй хоосон дээрэмдчихгүй байлгүй дээ, эрхбиш хууль ёстой улс орон шүү дээ. Хувийн компанид нь нөхөр олговор өгөөд авбал барав шүү дээ” хэмээн тайвшруулж байсан. Гэтэл Засгийн газарт тэр талаар ямар ч  төсөв, төлөвлөгөө байгаагүй гэдэг нь өнгөрсөн долоо хоногт болсон үйл явдлуудаас нь тодорхой болов. Өнөөдөр нэг компанийн өмчийг дур мэдэн хурааж авч байгаа төр маргааш та бидний орон гэр, хашаа хороо руу дайрч ороод хураагаад явахад гайхах юм алга. “Өөртөө хүсээгүй зүйлээ бусдад бүү хүс” гэдэг үгийн утга энэ. 

Төрийн дээрэм иституцийн шинжтэй болсон ийм үед ардчилсан ёс, өмчийн эрхийн тухай ярих ч, хуулийн байгууллагын сүр хүчинд найдах нь ч утгаа алдаж байгаа юм. Юу тарина, түүнийхээ үрийг хураадаг гэж үг бий. Гадныхныг дээрэмдэхэд нь алгаа ташин хүлээж авч байсан бидний монголчууд одоо дотоодын тонуулын гэрч боллоо. Удахгүй өөрийнх нь орон гэр, өмч хөрөнгө рүү уулгалаад эхлэхээр ямар хариу үйлдэл үзүүлэхийг нь харин харж л байхаас.


Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sss(27.123.214.124) 2025 оны 03 сарын 13

Luivardaj avsan nohdiig luivardah bolomj olgoson Saihanbilegtei ni mash yaraltai yallah heregtei yum bna da. Gehdee shuuh Elbegdorjiin gart bhad shudarga shiidver gargahgui l de. Shine eronhiilegch garsan tsagt ene ulsad gegee tatah bh.

1  |  0
иргэн энхболд(202.21.118.101) 2025 оны 03 сарын 13

Энэ нийтлэл бичигч авгай багагүй л шан харамж авч дээ янз нь. Та түмэн төрийн өмчийг хууль бусаар луйвардан авагчдаас өмч салгаж авч салган авч байгаа төдий асуудлыг их долдойдож сүржигнэх юм дээ?

1  |  0
Эзэн(202.9.41.62) 2025 оны 03 сарын 13

Эзэн нь бид ард олон болсоон. Эзэн нь төр болсоон. олуулаа идсэн оготоно турж үхдэггүй гэдгийндаа олиггүй өгөр жийгээ минь. Яасан зусар хүүхэн бэ? Их авилга авчдээ энэ нийтлэл бичигч авгай хөлсний бичээч

1  |  0
Сэмүүн больёоо(202.9.41.62) 2025 оны 03 сарын 13

Эрдэнэтийг өөрийх нь мөнгөөр худалдаад авчихсан гэдэг олны үг ортой гэж эртний үг байдаг байхаа эрхэм нийтлэлч Сэхүүн гуай. Олон ардын эрх ашгийг энэ хувийн өмч гэдэг нэрийн дор луйвардан идэхэд ямарч хууль дүрэм хэрэггүй гэж энэ нийтлэлч хэлээд байгаа юмуу. Тэгвэл эгэл ард бидэнд хувийн энэ новшнууд Эрдэнэтийг хувьдаа аваад ямар ашиг өгөхийн урьд нь хувийхан баахан үйлвэрийг хорвоод байхгүйгээр сайхан тоноглоод сайхан амьдруулна гэсээр авсан одоо харин Монголд үйлдвэр огт байхгүй болчихлоо Энэ нь ариун явдалуу? Бусармаг явдалт хүүхээн. Одооч бусармаг суртлыг чин гадарлаад байдаг болсон шүү

1  |  0
Сэмүүн больёоо(202.9.41.62) 2025 оны 03 сарын 13

Эрдэнэтийг өөрийх нь мөнгөөр худалдаад авчихсан гэдэг олны үг ортой гэж эртний үг байдаг байхаа эрхэм нийтлэлч Сэхүүн гуай. Олон ардын эрх ашгийг энэ хувийн өмч гэдэг нэрийн дор луйвардан идэхэд ямарч хууль дүрэм хэрэггүй гэж энэ нийтлэлч хэлээд байгаа юмуу. Тэгвэл эгэл ард бидэнд хувийн энэ новшнууд Эрдэнэтийг хувьдаа аваад ямар ашиг өгөхийн урьд нь хувийхан баахан үйлвэрийг хорвоод байхгүйгээр сайхан тоноглоод сайхан амьдруулна гэсээр авсан одоо харин Монголд үйлдвэр огт байхгүй болчихлоо Энэ нь ариун явдалуу? Бусармаг явдалт хүүхээн. Одооч бусармаг суртлыг чин гадарлаад байдаг болсон шүү

1  |  0
Бат-Үүлд(202.9.40.150) 2025 оны 03 сарын 13

Монголд төр гэж байгаа бол луйварчин хулгайч нарт цааз өгөөд хөрөнгийг нь хуу хураан улсын өмч болго

1  |  0
үзэн ядаж байна (202.9.40.150) 2025 оны 03 сарын 13

Бат-Үүл новш минь битгий сагалаад бөнжигнөөд байгаарай салгалсан муу хулгайч минь чамайг монголын ард түмэн үр хүүхдүүдтэй чинь хамт хагартал баяжуулсан шүү? Муу бузар новш

1  |  0
Коммунист(202.9.40.150) 2025 оны 03 сарын 13

Ардчилал гэгч нь худалч бас хулгайч юм уу? Ардчилал гэж хашгиран баатар, партизан хэмээн өөрсдийгөө нэрлэгч нар нь худалч бас хулгайч байсынмуу? Ер нь ардчилал гэгч нь хулгайч луйварчдын халхлагч нэр юм шив дээ? Коммунизм, коммунистуудыг дэмжих коммунист болохыг хүсэн эрмэлзэх сэтгэгдлийг одоогийн ардчилал надад бий болгооод байна. Эрдэнэтийг хулгайлагч хувийн өмчит хулгайч нарын арчин хаяж устгахыг туйлаас хүсэн мөрөөднө

1  |  0
Хотын залуу(43.228.131.110) 2025 оны 03 сарын 13

Энэ бол цэвэр дээрэм. Коммунистууд төрд гарахаараа хамгийн түрүүнд хувийн өичийг дээрэмддэг. Энэ бол шинэ зүйл биш архаг хууч өвчин нь. Эрдэнэтийг дээрэмдсэн энэ явдал 1930 аад оны иргэдийн хөрөнгийг хураасан, 1960 аад онд хувийн малыг нийгэмчлэх нэрээр хийсэн дээрэмтэй маг адилхан харагдаж байна. Байгууллага аж ахуйн нэгжийн маргаанд УИХ хуруугаа ч хөдөлгөх эрхгүй. Энэ асуудал шүүхээр шийдвэрлэгдэх ёстой.

1  |  0
санжорж лугаан(150.129.141.249) 2025 оны 03 сарын 13

Ардчилал амны уншлага нь болсон дүр эсгэсэн ардчилагид нийгмийн сэтгэл зүй, ард түмний өмч буюу төрийн өмч, газар нутгыг сэм сэм сэмрүүлэх донтой, тэр дондоо донтсон энэ сэмүүн гэдэг хүүхэн луйварчдын луйвар бүэлгүйдсэнд ээбийдэн чаралваадаж байгаагий нь .... манай ардчилагчид хуурсаар хурсаар худалч , хумсалсаар хумсалсаар хулгайч болчхийм....бүгд ээбий , баабий , дагабий....мэдрий....шудрага байцгааяагаа ээбийгээсээ асуу сээмүүнэээ....

1  |  0
СЭМҮҮН (88.202.181.22) 2025 оны 03 сарын 13

Сэмүүн нэрт авгай Сэрүүн бүү зүүдэл горьд төр сайн байна.

1  |  0
цэлмүүн(88.202.181.17) 2025 оны 03 сарын 13

ха ха ха Юу солиороод байнаа ТӨР юмаа өмчөө мэдэж байна, Цаашид энэ нөхдүүдэд ТӨМӨР нүүрээ харуулж луйвардаж авсан мөнгийг нь буцааж хураавал ард түмэн ээ мөн ч их талархана даа.

1  |  0
цэлмүүн(88.202.181.17) 2025 оны 03 сарын 13

ха ха ха Юу солиороод байнаа ТӨР юмаа өмчөө мэдэж байна, Цаашид энэ нөхдүүдэд ТӨМӨР нүүрээ харуулж луйвардаж авсан мөнгийг нь буцааж хураавал ард түмэн ээ мөн ч их талархана даа.

1  |  0
ок(66.181.170.110) 2025 оны 03 сарын 13

Эрдэнэтийн 49 % г мафиас авах нь зөв.Эрдэнэбилэг Элбэгдорж хоёр бүгдийг хулгайлах нь

1  |  0
ха ха ха энэ Сэмүүн (202.9.43.43) 2025 оны 03 сарын 13

Сонсохнээ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 51 хувийг төлөөлж буй ТУЗ-ийн гишүүд ТУЗ-ийн гишүүдийн цалинг 4000 ам.долларт хүргэх, харин 49 хувийг төлөөлж буй ТУЗ-ын гишүүд ажилчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг үйлдвэрийн удирдлагад тавьж, хэн нь ч хэнийгээ дэмжихгүй гацаанд орсон байна. БИТГИЙ ШИНЭ ОНИГОО ЗОХИОГООД БАЙ . ХА ХА ХА

1  |  0
Top