Д.Дорлигжав: Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлэх ёстой

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 24

  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд АН-аас нэр дэвшихээ илэрхийлээд буй Хууль зүйн сайд асан, АН-ын анхны дарга Д.Дорлигжавтай ярилцлаа.

- Та Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвших сонирхолтой байгаагаа зарласан. Намын дарга, удирдлагууддаа албан ёсоор саналаа илэрхийлсэн үү?

- Илэрхийлэлгүй яахав. Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн. Байнга уулзаж байгаа.

- АН-аас хичнээн хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр саналаа намдаа тавьсан юм бол. Олон л хүний нэр яригдаж байна?

- Дэвших сонирхолтой зургаа, долоо хүн байна.

- Нэр дэвшигчийг намын их хурлаараа тодруулна гэж байсан. Сонгуульд нэр дэвшигчийг хэрхэн тодруулах юм бол?

- Нэр дэвших хүсэлтэй хүмүүстэй намын удирдлагууд уулзаж санал бодлыг нь авч байна. Яаж нэр дэвшигчээ тодруулах уу, өрсөлдүүлэх вэ гээд. Нэр дэвшигчийг тодруулах зарчмаа бид ярьж байгаа.

- Нэр дэвшигчдэд намаас ямар шалгуур тавьж байгаа бэ?

- Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгч нь 45 наснаас дээш насны, ял шийтгэлгүй, Монгол Улсын иргэн байна гэсэн ерөнхий шаардлага л байдаг. Түүнээс өөр онцгой шаардлага намаас тавиагүй.

- Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх шийдвэр гаргана гэдэг тийм амаргүй байх. Та ямар учраас ийм шийдвэрт хүрэв. Бодож төлөвлөсөн зүйл байгаа байх?

-Улс орны өнөөгийн нөхцөл байдал, төр барьж байгаа эрх баригчдын явуулж буй бодлого, эдийн засгийн эсрэг авч буй арга хэмжээ,  түүнээс гарах үр дүн хангалтгүй санагдлаа. Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш чамгүй удаан хугацаанд харлаа, эргэцүүлж бодлоо. Мөн Ерөнхийлөгчид нэр дэвших сонирхолтой байгаа хүмүүсийн санаа бодол, юу хийх гэж байгаа юм, гарах гарцаа яаж үнэлж байгааг ажиглаж, уулзаж явлаа. Энэ бүхнийг эргэцүүлж өрсөлдөх нь зөв юм гэж шийдсэн дээ.

- Та ерөнхийлөгчийн засаглалтай байх тухай ярьж байгаа. Өөрөө ч  Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулсан. Энэ хуулийн төслийн гол санаа нь юу вэ?  

- Ерөнхийлөгч нь ард түмнээсээ сонгогдлоо, Ерөнхий сайдаа томилдог. Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүдээ томилдог байя. Засгийн газар нь аймаг, нийслэлийн Засаг дарга нараа томилдог байх удирдлагын босоо тогтолцоог бий болгоё гэсэн үзэл санаагаар төслийг боловсруулсан. Ингэж босоо удирдлагын тогтоолцоо бүрдүүлэхийн ач холбогдол нь боловсон хүчин, удирдах хүчнийг сонгохдоо ямар нэг үзэл бодлын ялгаагүйгээр, тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн менежер, мэргэжлийн хүнийг томилдог байх боломж олгоно.

- Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлнэ гэсэн үг үү?

- Тэгж ойлгож болно.

- УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байна. Та энэ хуулийн төсөлтэй танилцсан байж таараа. Хуулийн төсөл танд хэр нийцэж байна вэ?

- УИХ-аас боловсруулж байгаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг эсэргүүцэж байгаа. Яагаад гэвэл нэгдүгээрт, давхар дээлтэй байхыг Үндсэн хуулийн хэмжээнд баталгаажуулахаар байгаа. Одоо бол Үндсэн хуулийн цэцийн тайлбараар УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүний албыг давхар хавсраад явж байна. Гэтэл давхар дээлтэй байж болохоор төсөл боловсруулсан. Энэ нь байж боломгүй. Мөн Ерөнхийлөгчийн нэлээд олон эрхийг Ерөнхий сайд руу шилжүүлэхээр заасан байна лээ.

- Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө дээрх хуулийн төсөл батлагдахгүй байх. Одоогийн ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч ялалт байгуулсан тохиолдолд эрх баригч сөрөг хүчин Ерөнхийлөгчийн эрх мэдлийг ингэж нэмэгдүүлэхгүй л болов уу?

- УИХ дангаараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг шийдэхгүй шүү дээ. Үндсэн хуулийн төслөө нийт ард түмнээр хэлэлцүүлж байж шийднэ. Тийм учраас өөрчлөлт оруулах боломжтой.

НАМ ШИНЭЧЛЭХ АЛХАМУУДАА ХИЙСЭН  

  - Монгол Улс эдийн засгийн хямралтай байна. Санаандаа хүртэл улс орон хөгжиж чадахгүй байна. Та ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ яваа хүний хувьд одоо Монгол Улсын хөгжлийн гол тулгуур шийдвэр нь юу гэж харж байна вэ?

- Ийм ажлаас эхлэх ёстой гэж би хэлж болохгүй байх. Намаас нэр дэвших асуудал шийдэгдээгүй байна. Нэр дэвших асуудал тодорхой шийдэлд хүрсэний дараа энэ асуудлаар хоёулаа ярьж болох юм. Түүнээс одоо энэ тухай, юу хийх тухай ярих нь сонгуулийн хууль зөрчих байх.

- АН 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа дарга, удирдлагуудаа бүрэн шинэчиллээ. Намын бүтэц, өөрчлөлт орон даяар явагдлаа. Нам үнэхээр санаандаа хүртэл шинэчлэгдэж чадаж байна уу?

- Намын алдааны үндсэн шалтгаан бүлэг, фракцаар хуваагддаг асуудал байсан. Тийм учраас үүнийгээ өөрчлөх, шинэчлэх ажил тодорхой хэмжээнд хийгдэж байна. Намын дарга удирдлагаа сонголоо.

Нам шинэчлэх алхамуудаа хийж байна.  

Таниас нэг зүйлийг асуумаар санагдлаа. “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар та ажиллаж байсан хүний хувьд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын хувийн компанид шилжүүлсэн явдалыг юу гэж хардаг вэ. УИХ эргүүлээд төрд шилжүүлээд авчихлаа?

Бүхлээр нь харах юм бол “Эрдэнэт” үйлдвэр Монгол Улсад 100 хувь шилжиж байгаа нь сайн хэрэг. Худалдаж авсан, төрийн мэдэлд эргүүлж авсан асуудалд нарийн мэдээлэл байхгүй учраас хөндлөнгөөс юм хэлэх боломжгүй байна.

Т.Түвшин

ZINDAA.MN 

Сэтгэгдэл ( 68 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэм(64.119.16.47) 2025 оны 03 сарын 13

Төрийн албанд насаараа зүтгэж яаж тэрбумтан болдгийн тод жишээ энэ хүн өөрөө байж худлаа юм ярихаа л больчих хэрэгтэй шт Дорлигжав гуай.

1  |  0
Эгий(150.129.140.108) 2025 оны 03 сарын 13

Тийм шд тэгэхгүй тэгээл нэг бэлэг тэмдэгийг сонгохын тулд өчнөөн тэрбум зарлагадаж сонгууль явуулах юмуу тэрний оронд зүгээр сургууль цэцэрлэгээ барьсан нь дээр харин ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлж жинтэй хөдөлдөг болговол тэр их мөнгө зарж сонгууль хийсний хэрэг гарах бусуу

1  |  0
Zochin(128.199.164.215) 2025 оны 03 сарын 13

Tiim shuu. Yoronhiilogch iluu erh medeltei baij baij turiin terguun gdg utga orshino.Amjilt

1  |  0
Zochin(85.203.9.35) 2025 оны 03 сарын 13

Намын алдааны үндсэн шалтгаан бүлэг, фракцаар хуваагддаг асуудал байсан. Тийм учраас үүнийгээ өөрчлөх, шинэчлэх ажил тодорхой хэмжээнд хийгдэж байна.

1  |  0
Зочин(138.68.93.229) 2025 оны 03 сарын 13

хэт туйлшралгүй ерөнхийлөгчид ч гэсэн хариуцлага тооцдог 4 жилээр сонгогддог байсан нь дээр шүү. Бусдаал бол дэмжиж байгаа

1  |  0
Zochin(139.59.225.74) 2025 оны 03 сарын 13

Yronhiilogchid neree devshuulne gj zuv shiidver gargasan baina. Demjine gj bodoj baina. Amjilt husey

1  |  0
Zochin(54.215.233.110) 2025 оны 03 сарын 13

asuudliig onovchtoi harsan gj helmeer bn. Taniig demjinee

1  |  0
Зочин(85.203.7.35) 2025 оны 03 сарын 13

Ерөнхийлөгчийн засаглалтай болсоноор ард иргэд бид ихийг хүлээж байгаа. парламент засаглал олон жил явсан ч олигaрх, авилгалч, хээл хахуульчид төрийн ажилчид нь хүнд сурталтай л болсон.

1  |  0
Zochin(13.56.11.166) 2025 оны 03 сарын 13

Yrunhiilugchiin zasaglaltai bolchihwol ard irgediin bidnii amidrad uurchlult shinechleltvvd orj ireh ch yum bilvv hen medlee. Erunhiilugchiin zasaglaliig demjij bna.

1  |  0
Zochin(54.183.190.44) 2025 оны 03 сарын 13

Талцсан манай танай гэсэн сэтгэлгээнээс салж болох хамгийн зөв хувилбар.Нэгдэн нийлэх нэн хэрэгтэй байна. Одоо үед хамгийн зөв хувилбар.Дэмжиж байна.

1  |  0
Zochin(139.59.225.84) 2025 оны 03 сарын 13

Ерөнхийлөгчийн засаглалтай болсоноор ард иргэд бид ихийг хүлээж байгаа. парламент засаглал олон жил явсан ч олигaрх, авилгалч, хээл хахуульчид төрийн ажилчид нь хүнд сурталтай л болсон.

1  |  0
Zochin(54.183.152.91) 2025 оны 03 сарын 13

Taniig demjij bgaa.

1  |  0
Zochin(54.67.56.0) 2025 оны 03 сарын 13

Demjinee. Yronhii saidaas iluu Yronhiilogchid erh medel ogson ni deer dee.

1  |  0
Zochin(95.85.59.238) 2025 оны 03 сарын 13

Yronhiilogch gj bilegdel todii bhin orond, Erh mdeltei huchirheg negen bolj uls orniihoo tulu ulam iluug hiij buteevel zugeersen. Ene namuudiin hereg ch algaaa

1  |  0
зочин(103.26.195.120) 2025 оны 03 сарын 13

Дорлигжав ерөнхийлөгч болоогүй, намынхаа хурлаас ч гараагүй байж, ерөнхийлөгчийн эрх мэдлийг дээшлүүлэх тухай ярьж байгаа нь ард түмний олонхийн санал аваад гарч гэмээ нь та бүхнийг эрх мэдлээр дарамтлана шүү гэсэн бодлоо илэрхийлж байгаа санаатай юм уу даа

1  |  0
Zochin(27.123.214.113) 2025 оны 03 сарын 13

Tomilogdson gazar bolgoniihoo ajlyg tsegtselj bdag, turshlagatai, medlegetei, managementtei hun dee. Demjij bna

1  |  0
goomoo(66.181.185.54) 2025 оны 03 сарын 13

Buhniig shilen bolgoh geheer hamag horongoo duusgana teneg hun l tiim sanaachilna eronhiilogch tegehgui baih

1  |  0
gro(66.181.185.54) 2025 оны 03 сарын 13

Hotsrogdson huul

1  |  0
gook(66.181.185.54) 2025 оны 03 сарын 13

Undsen huulid matematik argachlal oruulj shinechil ofshortoi shilen dansaar temtseh

1  |  0
ИРГЭН(202.9.40.234) 2025 оны 03 сарын 13

АН ААС ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ СОНГОХЫГ ДЭМЖИХГҮЙ.ЭБЭ ХАШРААЛАА ШҮҮ ДЭЭ.ОДОО БНО.

1  |  0
хара(158.69.25.151) 2025 оны 03 сарын 13

Асуусан асуултанд оновчтой товч бөгөөд тодорхой хариулт өгсөн байна.Монголын одоо болон ирээдүйг харсан зөв шийдэл гаргасан байна гэж харж байна. Дэмжиж байна.

1  |  0
хара(158.69.25.151) 2025 оны 03 сарын 13

Асуусан асуултанд оновчтой товч бөгөөд тодорхой хариулт өгсөн байна.Монголын одоо болон ирээдүйг харсан зөв шийдэл гаргасан байна гэж харж байна. Дэмжиж байна.

1  |  0
mnb(66.181.185.54) 2025 оны 03 сарын 13

Bibliin dudraar dornii zasaglaliig nevtruul

1  |  0
mnb(66.181.185.54) 2025 оны 03 сарын 13

Komunizm baruunii uzel surtalaar butsen onol

1  |  0
mtz(66.181.185.54) 2025 оны 03 сарын 13

Baruunii uzliin songodog parlament hevtee zasaglaltai

1  |  0
зочин(85.203.7.35) 2025 оны 03 сарын 13

Энд Дорлигжав гэдэг хүний асуудал ямар хамаа байнаа. Сэдэв чухал бус уу. Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг дэмжинэ. Засгийн газраа ерөнхийлөгч мэддэг болох нь зөв.

1  |  0
зочин(85.203.9.35) 2025 оны 03 сарын 13

Намын алдааны үндсэн шалтгаан бүлэг, фракцаар хуваагддаг асуудал байсан. Тийм учраас үүнийгээ өөрчлөх, шинэчлэх ажил тодорхой хэмжээнд хийгдэж байна.

1  |  0
Тэмээ, ямаа(202.21.106.139) 2025 оны 03 сарын 13

Энэ Дорлигжав гэж хүзүүгүй тарваганд дөрлүүлсэн амьтан, тэмээ гэхэд ямаа гэж мөөрөх юм.

1  |  0
зочин(138.68.70.63) 2025 оны 03 сарын 13

Туршлага гэдэг юу юунаас илүү зүйл тиймээс энэ хүний хурааж хуримтлуулсан нөр их туршлаганд би найдаж байна.

1  |  0
зочин(85.203.7.35) 2025 оны 03 сарын 13

Бодлогоо маш сайн боловсруулж хүнд хүргэх маш зөвтактик ашигласан байна. дэмжиж байгаа.

1  |  0
Zochin(37.139.2.93) 2025 оны 03 сарын 13

Yronhiilogch ni bileg temdgiin jurmaar suuj bhaar dorvitoihon erh medel olgoson ni deer

1  |  0
зочин(85.203.9.35) 2025 оны 03 сарын 13

Намын дарангуйлал үгүй болно гэхээр баяртай байнаа. Ерөнхийлөгчийн эрхийг ч нэмэгдүүлэх хэрэгтэй маш зөв санаа байна.

1  |  0
Зочин(185.89.251.35) 2025 оны 03 сарын 13

Монголын төрд олон жил байсан энэ хүний хувьд хал үзэж халуун чулуу долоосон туршлагатай хүн гэж бодож байгаа. Дөнгөж гарч ирж байгаа залуучуудаас хол илүү

1  |  0
хахр(43.242.243.123) 2025 оны 03 сарын 13

Энийг сонговол монгол орон элгээрээ хэвтэнэ

1  |  0
Хэрэггүй(150.129.141.186) 2025 оны 03 сарын 13

Энэ дультраа хэлтэй хөгийн луйварчин одоо яршиг л юм.

1  |  0
Zochin(167.114.159.186) 2025 оны 03 сарын 13

Ertnees l yronhiilogchiim zasaglaltai boloosoi gj husch bsan yum. Zorigtoigoor duugarsand taatai bna.

1  |  0
Zochin(46.101.142.145) 2025 оны 03 сарын 13

Sanaachlagatai sain ajillaa

1  |  0
Zochin(128.199.124.88) 2025 оны 03 сарын 13

Taniig demjij bgaa shuu. Tsaaahdiin ajild ni amjilt husie

1  |  0
Zochin(128.199.226.56) 2025 оны 03 сарын 13

Guitsetgeh zasaglaliin uil ajillagaa ni uls turiin namuudiin nuluulluus angid boloh zailshgui shardlagatai bnaa. Namiin ylgavarlalaas bolj ajlaasaa halagdaj etses suuld amia horloson hereg garlaa sh dee.

1  |  0
Зочин(66.181.190.231) 2025 оны 03 сарын 13

Ингэж хөсрий царайлж явахаар гадаадад өнгөрсөн талийгаач охиныхоо хойдохыг уншуул.

1  |  0
Zochin(95.85.62.37) 2025 оны 03 сарын 13

Yronhiilogchiin zasaglaltai bolson ni deer. Neg naminn unemlehui olonh burduulsen paralamented huuli hezee ch olon niitiin erh ashgiig hangaj batlahgui bn.

1  |  0
Zochin(138.68.105.232) 2025 оны 03 сарын 13

Demjij bn. Uls orondoo eyreg uurchlult, shinechleliig hij bosoo togtoltsoonii sistemiig murduulj ulsaa uls shig bolgoj ar tumnee shan amidruulah heregtei.

1  |  0
Zochin(128.199.124.88) 2025 оны 03 сарын 13

Hiisen ajliinh ni huvid ch, huvi huniih ni huvid ch demjij, hundelj yvdag shuu. Tanid amjilt husie

1  |  0
Zochin(185.89.251.35) 2025 оны 03 сарын 13

Yostoi zuv Demjine. Dorligjavaa bitgii buuj uguurei. Uuniigee bodit ajil bolgoh heregtei

1  |  0
ах(202.9.40.171) 2025 оны 03 сарын 13

энэ дүрвэд нурааж орхих байх АМАРЖАРГАЛ ГАРВАЛ АН ялна бусад хулгайчид хэрэггүй

1  |  0
zochin(46.101.142.145) 2025 оны 03 сарын 13

Guitsetgeh zasaglaliin uil ajillagaa ni uls turiin namuudiin nuluulluus angid boloh zailshgui shardlagatai bnaa. Namiin ylgavarlalaas bolj ajlaasaa halagdaj etses suuld amia horloson hereg garlaa sh dee.ene bosoo togtoltsoo bol zugeer sanagdaj bn ylgavarlana gaduurahal baihgui jinehen chadvartai ni ajiliin bairtai bolno

1  |  0
зочин(66.181.176.53) 2025 оны 03 сарын 13

Дорлигжав чинь Эрдэнэтийн 10сая долларын өрийг дарахын тулд 800мянгыг орсуудад төлсийн бнлээ. Хэрвээ өөртөө авсан луйвар байсан бол Багабанди, Энхбаярын хаанчлалын үед цагдаа шүүх нь нотлох л байсийшд. Чадаагүй л байхгүй юу. Бас баруун гурван аймгийн цахилгааны үнийг орсуудтай ярьж байж бууруулсан гавьяатай хүн дээ.

1  |  0
зочин(37.139.2.93) 2025 оны 03 сарын 13

Олон талцал хуваагдалыг эцэс болгох нь дэмжиж байна. Нэг хүний удирдлага нь доор бүгдээрээ хэлэлцэнэ гэдэг нь зөв.

1  |  0
ард(202.21.125.58) 2025 оны 03 сарын 13

Нохойтоол новшын дүрвэд, ийм луйварчлаас Монгол төрийг хол байлгах, цэвэр ариун байлгах естой юм шүү. Энэ хүн төрийн 3 өндөрлөгөөс бусал бүх суудлыг дамжиж явахдаа ард түмэнл тустай юү хийвээ. Гарахгүй байж энэ их мөнгөө цацах гэж байхаар Станбулд бурхан болсон охиндоо сайхан суварга бариулчих .Ум сайн амгалан болтугай.

1  |  0
зочин(85.203.17.254) 2025 оны 03 сарын 13

Намын алдааны үндсэн шалтгаан бүлэг, фракцаар хуваагддаг асуудал байсан. Тийм учраас үүнийгээ өөрчлөх, шинэчлэх ажил тодорхой хэмжээнд хийгдэж байна

1  |  0
зочин(128.199.226.56) 2025 оны 03 сарын 13

босоо удирдлагын тогтоолцоо бүрдүүлэхийн ач холбогдол нь боловсон хүчин, удирдах хүчнийг сонгохдоо ямар нэг үзэл бодлын ялгаагүйгээр, тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн менежер, мэргэжлийн хүнийг томилдог байх боломж олгоно. энэ бол зөв

1  |  0
Zochin (103.212.119.49) 2025 оны 03 сарын 13

Demjihgui baina

1  |  0
dorlig(124.158.92.27) 2025 оны 03 сарын 13

gavno

1  |  0
Zochin(185.64.196.69) 2025 оны 03 сарын 13

Ta nar odoo bnoo hemjee hyazgaartau bai

1  |  0
ZOCHIN(202.179.23.249) 2025 оны 03 сарын 13

garaagui baij erkh medel nemeh talaar hutsaj baigaa hun garchihval ard tumnee hylaij ch harahgui ni todorhoi..ene novshid huurtagdhaa boliyo doo

1  |  0
Зочин(202.131.243.162) 2025 оны 03 сарын 13

Ерөнхийлөгч болцон юм шиг эсвэл болох нь тодорхой юм шиг ярьж байх шив дээ хэхэхэ

1  |  0
Zochin(122.201.23.114) 2025 оны 03 сарын 13

Ene Hvn garbal nileed amjilt Dagahh bnoooo

1  |  0
АХ(66.181.176.91) 2025 оны 03 сарын 13

ЭНЭ ЯМАР ИХ ШУНАЛТАЙ ГАР ВЭ? БОЛЬ Л ДОО.

1  |  0
зочин(66.181.165.36) 2025 оны 03 сарын 13

ерөхийлөгч нэр дэвшчихсэн юм шиг аашилж бх чинь хэрвээ ерөнхийлөгч болчихлоо гэж бодоход ард түмэн,улс орон хамаагүй юм шиг аашлах нь бна

1  |  0
Ард түмэн(103.229.123.48) 2025 оны 03 сарын 13

Энэ дөрвөд шуналаа тат

1  |  0
саруулбат(172.98.87.20) 2025 оны 03 сарын 13

ноомой ”ухаалаг”царайлсан шуналтай зальжин гөлөгдөө энэ дорлигжав

1  |  0
саруулбат(172.98.87.20) 2025 оны 03 сарын 13

ноомой ”ухаалаг”царайлсан шуналтай зальжин гөлөгдөө энэ дорлигжав

1  |  0
саруулбат(172.98.87.20) 2025 оны 03 сарын 13

ноомой ”ухаалаг”царайлсан шуналтай зальжин гөлөгдөө энэ дорлигжав

1  |  0
саруулбат(172.98.87.20) 2025 оны 03 сарын 13

ноомой ”ухаалаг”царайлсан шуналтай зальжин гөлөгдөө энэ дорлигжав

1  |  0
Нутаг(43.242.243.35) 2025 оны 03 сарын 13

Хамгиин том авилгачин болимоор юм ? Орлогыг нь зов шалгаач ? Улс тороос гарсан тэрбумтан ?

1  |  0
Мгл(66.181.176.132) 2025 оны 03 сарын 13

Урьдын еронхиилогч нар худлаа ярьж амлаж байж албандаа очсон,ур дуннь намаар талцдаг хэруулииг орон орон даяар асааж ,хулгайлж тонодог булгиин толгойлогч болцгоож,хуулиинхныг оорсдиин талд татаж мафи байгуулцгаасан.Хамгын ноцтой нь тусгаар тогтнолыг маань ганхуулж эхэлсэн.Эдэнтэй удахгуй хатуу хариуцлага тооцох бизээ ард тумэн.Дорлигжав ер прокурор,хуулиин сайд байхдаа хамаг том булай бузар хэргуудииг хэрэгсэхгуй болгож,улсаа авилга хулгайд живуулсэн этгээд шуу

1  |  0
boldoo(202.9.40.249) 2025 оны 03 сарын 13

Bolomjiin hun dee. Ner tsever ursulduud uzehed gemgui. Daanch AN ner devshuulehgui baij medne dee.

1  |  0
иргэн(202.9.42.193) 2025 оны 03 сарын 13

энэ хүн хэрэггүй дээ

1  |  0
Top