УИХ-ын 2016 оны сонгуулийн өмнөхөн МАН-ын дарга, удирлагууд 60 тэрбум төгрөг босгох тухай бичлэг нь олон нийтэд цацагдсан. Энэ бичлэгийг тухайн үед Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй хүлээн зөвшөөрсөн ч бусад нь үгүйсгэсэн юм.
Энэ асуудлыг анх гаргаж ирсэн МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьянг Нийслэлийн МАН-ын даргын зөвлөх А.Ганбаатар шүүхэд өгсөн билээ. Уг маргаанд хариуцагчаар татагдсан Э.Эрдэнэжамьяанг шүүх хурал өнөөдөр 12:00 цагаас Хан-Уул дүүргийн иргэний шүүх дээр болно. Э.Эрдэнэжамьяан энэ асуудлаар“Сонгуулийн үед бид АТГ, Прокурор гэх мэт бүхий л байгууллагуудад хандсан. Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хариу өгсөн. Одоо харин намайг нэр төрд нь халдсан гэж үзэн шүүхэд өгч байгаа юм байна” гэсэн тайлбар хийж байсан юм.
Т.Түвшин

Сэтгэгдэл ( 5 )
Эрдэнэжамьян аа бүү ай чи ялнаа амжилт
Энэ тэнэг гар юу хийж байгаагаа ойлгож байгаан болуу
МАН -ын удирдлагууд 60 тэрбум байтугайг идэхээр төлөвлөгдөж байгаа нь баримтаар нотлогдож байгаа шүү дээ. Засгийн газрын сайдууд нь хуйвалдаж өөрсдийнхөө хувийн компаниудад тэндэргүй ажил авсан нь илчлэгдсэн явдал наад захын жишээ.