Р.АМАРЖАРГАЛ, Н.БАТБАЯР, Б.ГАРАМГАЙБААТАР НАРЫН “ТОМ МӨРӨӨДӨЛ”

2017 оны 04 сарын 25

Ардчилсан намын аль ч фракцад хамаардаггүй, харьяалагддаггүй хэмээн өөрийгөө тодорхойлдог эрхэм бол Р.Амаржаргал. Гэхдээ улстөрийн удам судрыг нь хөөгөөд үзвэл “МҮДН”-ээс гаралтай. “МҮДН”-ийн “Фортуна” Н.Батбаяр, “Монроуд” Д.Гарамгайбаатар хоёртой Р.Амаржаргалыг үй зайгүй гэх. Тиймээс Р.Амажаргалыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилоход нь уухайлан дэмжиж, уулгалан боссон хүмүүс бол “Фортуна” Н.Батбаяр, “Монроуд”-ын Б.Гарамгайбаатар нар юм. Түүнийг Ерөнхийлөгч болбол “Фортуна” Н.Батбаяр нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, “Монроуд” Б.Гарамгайбаатар нь ахлах зөвлөхийн сэнтийг сэрүүн зүүдэлж, сэмхэн мөрөөдөж яваа сураг чих дэлсэх болов. Байж болох л хувилбар. Харамсалтай нь монголын төр гэмт хэрэгтнүүдийн орогнох газар биш гэдгийг Р.Амаржаргалыг тойрон хүрээлсэн хоёр эрхэм ойлгоогүй, ухаараагүй яваа нь маш том эмгэнэл. Зүй нь, “Фортуна” Н.Батбаяр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа юу хийж гийгүүлсэн бэ?

Хөгжлийн банкийг хувийн өмч шиг санаж, бондын мөнгийг өөрийн хөрөнгө шиг зарцуулсныхаа гороо одоо тэрбээр амсаж яваа. Бүр цааш нь ухвал Хөгжлийн банкны шороотойгоо хутгалдсан нэр хүнд нь түүнтэй шууд хамаарна. “Өр” гэдэг үгийг “Өглөг” гэдэг үгээр солиод монгол өргүй болох ухаан цор ганц түүнээс л гарна. Ямар сайндаа л УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар тухайн үед гайхшаа барж байх вэ дээ. Тэрбээр “Н.Батбаяраа чи ер нь нэг эмнэлэгт үзүүлбэл яасан юм бэ. Эсвэл “Чингис” бондыг “Н.Батбаяр бонд” гээд нэрлэчихье” хэмээн ярьж суусан. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн Ерөнхий сайд болох зам тэртээ 1980-аад оны үед засагдсан байсныг ганцхан “Фортуна” Н.Батбаяр л олж мэдсэн. Учир нь Н.Алтантуяа нэрээ Н.Алтанхуяг болгож сольсноор Ерөнхий сайд болчихсон гаргалгааг “Фортуна”-гаас өөр хэн ч ухаж ойлгохгүй нь гайхамшигтай. Р.Амаржаргал Ерөнхийлөгч болбол ийм л хүн Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллах болох нь. Тэрбээр төрийн ордонд “эргэн ирэлт” хийвэл дахиад л нөгөө тулган дахь галаа бадраах л байх даа.

Тэдний мөрөөдлөөр аль хэдийнэ Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх болсон Б.Гарамгайбаатар тэгвэл ямар хүн бэ? Өнгөрсөн дөрвөн жил УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажилласан тэрбээр төрсөн нутаг, өссөн голоо хувийн тойрог болгочих санаатай хүссэнээрээ зурсан ч МАН-ын нэг хүүхэд /Ц.Нямдоржийн хэлснээр/ түүнийг тонгорч орхисон. Өнөөдрийн байдлаар “Монроуд” компанийн бондтой холбогдсон хэргийн “ачаар” АТГ-т шалгагдаж байгаа. Ер нь л түүний үүсгэн байгуулсан “Монроуд” компани нь бондын мөнгөнөөс их хэмжээгээр шамшигдуулсан нь тодорхой болсон. Энэ хар толбоо баллуурдахын тулд Р.Амаржаргалыг Ерөнхийлөгч болгож, түүний суганд хавчуулагдах сонирхол “Фортуна” Н.Батбаяр, “Монроуд” Д.Гарамгайбаатар хоёрт тун ч их байгаа нь ойлгомжтой. Яг ийм нөхцөл байдал үүсвэл Монгол Улсад, улстөрийн хүрээнд хариуцлага гэгч зүйл огт ор үгүй хоосон зүйл болж хувирна. Ард түмний мөнгөнөөс хумсалж хумсалчихаад хэн нэгний суганд хавчуулагдаж хариуцлага хүлээхгүй үлддэг увайгүй зарчим руу шилжинэ. Хуучин АН эрх барьж байхдаа яаж завхруулсан тийм л дүр зураг бууж байна. Бондын мөнгөөр дөрвөн жил тэжээлгэсэн дээрх хоёр эрхэм одоо ард түмний мөнгөөр тэжээлгэх бодолтой тэнхлүүн санаа тээж яваа нь ичих булчирхайгүй хүмүүсийн л үйлдэл юм даа... Энэ гурвын “том мөрөөдөл” хаана очиж төгсөхийг хэн ч таашгүй.

 

С.НЭМЭХ

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Идэрээ(150.129.140.108) 2025 оны 03 сарын 13

Энэ Амаржаргал гэж яг юу хийж гийгүүлсэн нөхөр гэхлээрээ Ерөнхийлөгч болох гээд байгаа юм айн идэж ууж ханаагүй юу одоо бүүр ерөнхийлөгч болно гэцэн хөөрцөн гүйж байна чааваас энэ хэдэн нийлдэг юмыг нь ч гэсэн хараарай улс орныг өрөнд унгасан малууд л байна даг

1  |  0
зүрх судас(202.179.26.121) 2025 оны 03 сарын 13

ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ: 1. Тархи – Зүрхний судасны хатуурал нарийсал. 2. Ишеми, инфаркт /шигдээс/. 3. Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. 4. Цусыг шингэлэн, цусан дахь холестриныг бууруулна. 5. Цусан хангамж, цусны эргэлтийг сайжруулна. 6. Бусад судасны бөглөрөл болон давтан харвах зэрэг хүндрэлээс урьдчилан сэргийлнэ. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮, УТАС: 96665038 Та Цусны биохимийн дараах шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглээрэй. Үүнд: 1. Холестрин 2. Триглицерид 3. HDL – Өндөр нягтралтай өөх тос 4. LDL – Бага нягтралтай өөх тос ЛИ ЭР КАНы танил

1  |  0
zochin(202.72.247.22) 2025 оны 03 сарын 13

yu gej tiim yum bhav dee

1  |  0
ЗОЧИН(202.55.191.88) 2025 оны 03 сарын 13

АРДЧИЛСАН НАМ ГЭЖ ЭНЭ МЭТ ЭЛИЙ БАЛАЙ, ГАЛЗУУ СОГТУУ УЛСУУДЫН ЦУГЛУУЛАГА ГЭДЭГ НЬ ҮНЭНД НИЙЦНЭ. АРХАНГАЙРУУ ТАВЬСАН ЗАСМАЛ ЗАМЫН 1 КМ ДУТАМД 7.000.000.000 (Долоон тэрбум) төгрөгөөр ҮНЭЛЖ ДУНДААС НЬ БАРАГ 5,5 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАВШСАН УЛААН ЦАЙМДАА ГАРСАН ЛУЙВАРЧН, ДЭЭРЭМЧИН, ХУЛГАЙЧУУД ШҮҮДЭЭ.

1  |  0
Top