Н.Энхбаяр ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг сойх вэ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 25

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд гурван нам ямар лидерээ өрсөлдүүлэх нь анхаарлын төвд байна. Арав гаруйхан хоногийн дараа намуудаас нэр дэвшигчид тодрох учиртай. МАН, АН-аас дутахгүй МАХН-аас хэн дэвших вэ гэдэг нь сонин билээ. Н.Энхбаяр дэвшвэл ерөнхийлөгчөөр дахин сонгогдчих боломжтой өрсөлдөгч. Гэхдээ  Н.Энхбаяр нэр дэвших эрхгүй билээ. УИХ-ын намрын чуулганы эхэнд Эрх баригч хүчин Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн хэрэгжилтийг хойшлуулах шийдвэр гаргасан нь Н.Энхбаярын дэвших боломжийг хаасан. Н.Энхбаяр өөрөө биш өөр хэн нэгнийг сонгуульд сойно гэсэн үг.  

Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд МАХН хүчтэй оролцоно гэдэг байр суурьтай бий. Н.Энхбаярыг Өршөөлд хамруулах тохироогоор сул нэр дэвшигч “чулуудаж” байсан 2013 оны сонгууль шиг барьцаалагдах зүйл өнөөдөр МАХН-д алга. Н.Энхбаярын оронд МАХН-аас хэн байж болох вэ. Нам дотор өрсөлдөх хүчтэй лидер алга. УИХ-ын гишүүн О.Баасанхүү, УИХ-ын гишүүн асан Д.Шаравдорж, Ж.Оюунбаатар, Л.Цог нарын хэн нэгнийг дэвшүүллээ гэхэд ялах магадлалтай өрсөлдөгч биш билээ.

О.Баасанхүү хэвлэлээр дамжуулан Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулууныг МАХН-аас нэр дэвшүүлэхээр санал тавьсан тухайгаа дэлгэлээ. Энэ нь Н.Энхбаяр МАХН-аас нэр дэвших боломжгүйг нотлох бөгөөд өөр хэн нэгний эрэлд гарсан нь тодорхой болов. Л.Эрдэнэчулуун нь 1997-1998 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн Гадаад бодлогын зөвлөх, 2000–2004 онд Гадаад хэргийн сайдын албыг хашиж явжээ. Туршлагатай, мэргэжлийн дипломатч хэдий ч улс төрд тодорч гарч байгаагүй нэгэн юм. Төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөх хэмжээний лидер биш билээ. Түүнийг өрсөлдүүлэх тухай ярьж эхэлсэн нь МАХН-аас “чулуу хөөлгөж” байж ч мэднэ. Өрсөлдлөө гэхэд ялах хэмжээний санал авахгүй билээ. Тиймээс МАХН өөр олон нийтэд танигдсан лидер дэвшүүлж байж л Монгол төрийн тамгыг атгана.

С.Ганбаатар бол МАХН-аас нэр дэвших хамгийн боломжтой хувилбар билээ. Өөрөө ч тун сонирхолтой яваа. Н.Энхбаярыг дэвшихгүй бол өрсөлдчихье гэсэн хүсэл сонирхол бий. С.Ганбаатар тун эвгүй өрсөлдөгч. Ард түмэнд таалагддаг улс төрч. Хөдөө, орон нутгийн сонгогчид С.Ганбаатарыг илүүтэй дэмжинэ.

Хоёр жилийн өмнө “Сант марал” төвийн судалгаагаар улс орон даяар тэргүүлж байсан улс төрч. Тус төвийн энэ жилийн судалгаагаар есөд жагссан харагдав. МАХН-аас түүнийг өрсөлдүүлэхэд ретинг нь өсөх боломжтой. Судалгаанаас гадна сонгуулийн сурталчилгаа хэрхэхээс рейтинг өсөх, санал хаашаа эргэхээ мэддэг эд.

Н.Энхбаяр өөр санаанд ороогүй хэн нэгнийг дэвшүүлж мэднэ л дээ. Б.Жаргалсайханыг ч юм уу өрсөлдүүлж болох. Гэхдээ Б.Жаргалсайхан АН-аас нэр дэвших хүсэлтэй яваа ч түүнд АН боломж өгөхгүй нь мэдээж юм. Хэнийг дэвшүүлэхээ Н.Энхбаярын таалал мэднэ. УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан, одоо Хүний эрхийн үндэсний комиссын даргаар ажиллаж буй Ж.Бямбадорж гэх мэтчилэн МАН-ын хуучин лидерүүдээс өрсөлдөхийг үгүйсгэхгүй юм. МАХН-д орж ирээд буцсан Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-аас нэр дэвшинэ гэсэн таамаг явдаг ч тэд өөрсдийгөө ялахгүй гэдгээ эрх биш мэдэх байх. Ө.Энхтүвшин ч юм уу МАХН-ын нэр дээрээс өрсөлдөж болох юм. Түүнээс одоогийн удирдлагууд намын даргын суудлыг булаан авсанд одоо ч “хорсож” явдаг эрхэм. МАН-ын доторх сөрөг хүчний нэг. Тиймээс МАХН-аас үзээд алдаж магадгүй. Өөрийгөө голдоггүй, өрсөлдөөд үзье гэсэн “тэнэг” л МАХН-ын нэр дээрээс орно.

 МАН-ын лидерүүдээс МАХН-ын нэр дээрээс ерөнхийлөгчийн сонгуульд орлоо гэхэд, М.Энхболдоос нэр хүндтэй лидер байх ёстой. Н.Багабанди ч юм уу, Ц.Нямдорж, У.Хүрэлсүх нарын хэн нэг нь МАХН-ын нэр дээрээс өрсөлдвөл ялалт байгуулах боломжтой. Гэхдээ АН-д давуу байдлыг олгоно. МАН, МАХН-аас нэр дэвшигчид ялах магадлал буурна. Тэд тэгж ч  азаа үзэхгүй болов уу.

Тэгэхээр МАХН-аас өрсөлдөх хамгийн боломжтой нь С.Ганбаатар л байна.

Т.Түвшин 

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol(27.123.214.109) 2025 оны 03 сарын 13

Хэн нь ч уахав. Монгол хүн л байгаасай даа...

1  |  0
Баагий (49.0.216.118) 2025 оны 03 сарын 13

энэ жилийн сонгууль их инээдтэй хөгийн болно. Яагаад гэвэл ард түмний олонхийн санаа сэтгэлд нийцсэн лийдэр аль ч намд байхгүй болохлоор. тэгэхлээр хэдэн чуганц уралахад нэг нь түрүүлдэг болохоор хэн нэг нь гарах нь дамжиггүй. МАН-аас дарга М. Энхболдыг нэр дэвшүүлбэл МАН-д маш том алдаа болно. гарахчгүй. Тийм болохоор Энхтөвшин, Н. Энхболд Нямдорж гураваас намын гишүүдээсээ хуудсаар санал авч улсын хэмжээнд багаас сумуудад, сумуудаас аймгуудад, 21 аймгуудыг нэгтгэн дээр нь УБ хотын 9 дүүргийн сонголтуудыг нэгтгэж бага хуралаараа баталгаажуулан гаргах хэрэгтэй.

1  |  0
жунай(202.9.43.43) 2025 оны 03 сарын 13

М.Энхболдоос нэр хүндтэй лидер байх ёстой. М.Энхболдод нэр хүнд гэж юм байдаг юмуу??газрыг бол баруун солгойгүй зардаг байсан гэсэн.одоо төрийн албыг жарантэрбумаар зарж байгаа гэсэн .иймэрхүү л нэр хүнд байгаа байх даа.

1  |  0
irgen(182.160.36.168) 2025 оны 03 сарын 13

Enkhbayar avligiin heregtei geed devshij chadahgui bol allagiin heregtei uvgun devshuuleh n uu dee. Damirangiin Enkhbatiin allaga Erdene uvguntui holbootoi. Euro bus harj l baigaa shoooo

1  |  0
garahgui(202.9.41.53) 2025 оны 03 сарын 13

End hen ni ch ner devhssen garahgui dee.

1  |  0
зүрх судас(202.179.26.121) 2025 оны 03 сарын 13

ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ: 1. Тархи – Зүрхний судасны хатуурал нарийсал. 2. Ишеми, инфаркт /шигдээс/. 3. Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. 4. Цусыг шингэлэн, цусан дахь холестриныг бууруулна. 5. Цусан хангамж, цусны эргэлтийг сайжруулна. 6. Бусад судасны бөглөрөл болон давтан харвах зэрэг хүндрэлээс урьдчилан сэргийлнэ. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮, УТАС: 96665038 Та Цусны биохимийн дараах шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглээрэй. Үүнд: 1. Холестрин 2. Триглицерид 3. HDL – Өндөр нягтралтай өөх тос 4. LDL – Бага нягтралтай өөх тос ЛИ ЭР КАНы танил

1  |  0
Top