УИХ-ын гишүүн асан, Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга Г.Уянгааг нам удирдах чадваргүй, намын эрх ашгийг өөрийн явцуу эрх ашигт ашигладаг, ёс зүйгүй гэж үзэн намын гишүүд нь түүнийг намын даргаас чөлөөлөх, улмаар гишүүнчлэлээс хасуулах асуудлаар шүүхэд хандсан юм байна. Анхан шатны шүүхээс гомдлыг үндэслэлгүй гэж үзжээ.
Харин өнөөдөр уг маргааныг Улсын дээд шүүх 11:30 цагаас хэлэлцэнэ. Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын гишүүн Ц.Баянбилэг “Намд үүссэн нөхцөл байдлыг намын удирдах дээд байгууллага шийдвэрлэж Г.Уянгад хариуцлага тооцон намаас хөөсөн” гэж тайлбарлаж буй юм.
Н.Түвшин

Сэтгэгдэл ( 2 )
Zailuulaach