Засгийн газар Байгаль орчны төлөв байдлын тайланг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 04 сарын 26

 Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаар 10 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай, Улсын Их Хурлын даргын айлчлал, Олон улсын парламентын  холбооны чуулганд оролцсон дүнгийн тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. 

Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай*

Ж.МӨНХБАТ

2.

Улсын Их Хурлын даргын айлчлал, Олон улсын парламентын  холбооны чуулганд оролцсон дүнгийн тухай

Ц.МӨНХ-ОРГИЛ

3.

Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон 1993 онд батлагдсан Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл

Ц.МӨНХ-ОРГИЛ

4.

Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх тухай хэлэлцээрийн төсөл

Ц.МӨНХ-ОРГИЛ

5.

Байгаль орчны төлөв байдлын 2015-2016 оны тайлангийн тухай

Д.ОЮУНХОРОЛ

6.

Үндэсний хөтөлбөр батлах тухай

Н.НОМТОЙБАЯР

7.

Бусад асуудал*

Ж.ЭРДЭНЭБАТ

 Танилцуулах асуудал

8.

Гадаад харилцааны сайд НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын чуулганд оролцох талаар

Ц.МӨНХ-ОРГИЛ

9.

Гадаад харилцааны сайдын айлчлал, олон улсын чуулганд оролцсон дүнгийн талаар

Ц.МӨНХ-ОРГИЛ

10.

“Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах” төслийн хэрэгжилтийн явцын талаар

А.ЦОГЦЭЦЭГ


Т.Түвшин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top