Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа

2017 оны 05 сарын 03

Манай улс 2015 оноос эхлэн сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгосон. Энэ сарын цусаа бэлэглэх өдрийг нийслэлийн Засаг даргын нэрэмжит болгон НЗДТГ, МУЗН-тэй хамтран тэмдэглэхээр болсон юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Энэ үеэр хотын дарга болон НЗДТГ-ын удирдлагууд цусаа хандивласан юм.

Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Эрүүл мэндийн сайдын тушаалаар сар бүрийн 3-ны өдрийг цусаа бэлэглэх өдөр болгосон. Нийслэлийн Засаг даргын зүгээс нийслэлийн төр захиргааны байгууллага болоод нийт иргэдээ цусаа хандивлахыг уриалжТавдугаар сарын 3-ны өдрийг нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Цусаа бэлэглэх өдөр” болгон зарлаж байгаа юм. Өнөөдөр Цусны төвийн үйл ажиллагаатай танилцаж, цусаа хандивлалаа. Ирэх сарын 14-нийг дуустал нийслэлийн төр захиргааны байгууллагууд, харьяа газар, агентлагуудын нийт ажилчид цусаа бэлэглэнэ. Энэ нь хүмүүнлэгийн үйлст зориулж байгаа багагүй хувь нэмэр болно” хэмээлээ.

Нэг саяас дээш хүн амтай хотуудад 5-8 цус цуглуулах төв ажиллаж байж донорын тоог нэмэгдүүлж, цусны нөөц, хангамжийг сайжруулахад илүү үр нөлөө үзүүлдэг байна. Одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд цус цуглуулах “Баянгол”, “Баянзүрх”, “Сүхбаатар” гэсэн гурван төв ажиллаж байгаа аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top