Өнгөрөгч сонгуулийн үеэр HERO энтертайнментын Баатар, Анужин, Ундрал нарын хувийн харилцаа олон нийтэд ил болж, ор дэрнийх нь асуудал хүртэл сөхөгдсөн түүхтэй. Гэвч өнгөрснийг ардаа орхисон жүжигчин Ч.Ундрал П.Анужинг анх үзэн яддаг байсан одоо харин өрөвдөж байна хэмээн хэлсэн нь бий. Урлагийн царайлаг бүсгүйчүүдийн нэг тэрбээр жүжигчин Өөдөөтэй хамтлаг байгуулан дуулж явсан нь дурсамж болон үлджээ.
Үзэгчдийн зүрхэнд хоногшсон “Би чамд хайртай” уран сайхны киноны хоёрдугаар ангид Үрлээ, Баяраа нарын охин Золбоогийн дүрд Ч.Ундрал тоглосон байдаг. 2009 онд дэлгэцнээ гарсан тус киноны зураг авалтын хөгжилтэй, хэцүү үеийг тэрбээр дурсжээ.
Хангайгийн дүрд тоглосон Г.Эрдэнэбилэг, Ч.Ундрал, Д.Болд нарын бороотой зургийг авахын тулд гал командын машинаар тэс хүйтэн ус асгажээ. Жүжигчдээ дааруулахгүйн тулд, зураг авалтаа үргэлжлүүлэхийн тулд архи уу гэсэн “тушаалыг” найруулагч нь өгсөн гэдэг. Сайн харвал гурван жүжигчний нүд нэг л “нотой” байх аж.
Б.ОЮУН
Сэтгэгдэл ( 4 )
Харин ундрал энэ кинонд хөгшидсөн залуу охин тоглуулахгүй Болд ундралд дэндүү гоедсон.
САЙН ЖҮЖИГЧИН ШҮҮ
Гоё дүр болсон Амжилт хүсье
UGAASAA L SHAADAG GAR SH DEE