Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ерөнхий боловсролын ахлах ангийн 800 гаруй сурагч, 25 дугаар хорооны хэсгийн ахлагч болон ажилчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдвээр сургалт явууллаа.
Сургалтаар “Хар тамхи түүний хор нөлөө”, "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай”, "Прокурорын байгууллагын тухай”, "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хуулийн талаар танилцуулсан юм.
Мөн ахлах бүлгийн сурагчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэрэв өртсөн тохиолдолд хаана, хэнд, хэрхэн хандах талаарх заавар, зөвөлгөөг өгчээ хэмээн Баянзүрх дүүргийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )