“Энигма” компани нь 2004 оноос хойш Богдхан уулын дархан цаазат газарт нийт 40.1 га газрыг аялал жуулчлалын чиглэлээр ашиглах зөвшөөрөл авсан байна. Гэвч эдгээр газруудад зөвшөөрөгдсөн чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулдаггүй, тус компанийн нэр дээр “Чингисийн өргөө” гэх амралтын газар л энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг байна.
Бусад 39 га газарт ямар нэг үйл ажиллагаа явуулалгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар ашигласны төлбөрөө сүүлийн хоёр жилийн турш улсад төлөөгүй нэг тэрбум гаруй төгрөгийн өртэй байгууллага аж. Өөрөөр хэлбэл, улсын тусгай хамгаалалттай Богдхан уулын газар нутгийг 2004 оноос хойш буюу 13 жилийн турш ашиглах зөвшөөрлийг эдэлж буй "Энигма" ХХК эцэстээ энэ газар нутагт өөрийн сургуулийнхаа/МҮИС/ харьяа кемпийг байгуулах дээрээ тулжээ. Хар ухаанаар бодсон ч дархан цаазат газарт дарга даамлуудын хувийн сургууль барина гэдэг байж боломгүй хэрэг биз дээ. Гэвч тэд /ЭНИГМА ХХК болон МҮИС-ийн удирдлагууд/ төрийн тусгай хамгаалалтын нутаг дэвсгэр дээр өөрийн юм шиг аашилж байгаа нь үнэхээр ичгэвэртэй.
"Даварсаар даварсаар Давгын орон дээр" гэгчээр ЭНИГМА ХХК болон МҮИС-ийн удирдлагуудын ийм авир хэрээс хэтэрч, төрийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож, түүгээр барахгүй саад хийх болжээ. Болсон процессоос дурдвал,
"Энигма" ХХК болон МҮИС-ийн бүтээн байгуулалтаа хийх гэж дайраад буй Богдхан уулын дархан цаазат газар буюу Зайсангийн чиглэлд БОАЖЯ-аас 1.2 га газарт нийт 264 автомашины зогсоол, 60 дугуйны зогсоол, автобус, таксины зогсоолын цогцолбор байгуулахаар төлөвлөж, Засгийн газраас газар чөлөөлөх шийдвэр гаргаад байгаа юм.
Тодруулбал, авто зогсоолын цогцолборын газрын асуудлыг тус дархан цаазат газарт газар ашиглагч “Энигма” компани, МҮИС-ийн эдэлбэр газраас нийт 3.18 га газрыг чөлөөлөх замаар шийдвэрлэжээ. Авто зогсоолын цогцолбор байгуулснаар Зайсангийн амны орчимд нийслэлийн иргэдийн тав тухтай аялах орчинг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, хог хаягдал, хөрсний бохирдлын менежментийг сайжруулах боломжтой хэмээн салбарын мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Гэвч дархан цаазат газрыг өөрийн юм шиг өмчилсөн "ЭНИГМА" ХХК болон МҮИС-ийнхан иргэдийнхээ төлөө хийх гэж буй төрийн ажлыг эсэргүүцэх болжээ. Эндээс л "Нэг компанийн эрх ашиг уу, нийтийн эрх ашиг уу" гэх асуулт аяндаа ургаж гарч ирж байгаа юм. Богдхан уулын дархан цаазат газар нутгийг тэр чигээр нь эзэмшчихээд /40,1 га/ түүнээс нь, 3-хан га газрыг төр аваад ард иргэдэд аялалын зам бариад өгье гэхэд ингэж эсэргүүцэж байгаа "Энигма" ХХК, МҮИС-ийнханд ичих нүүр алга уу. Дархан цаазат газарт даварсан энэ мэт этгээдүүдэд төр төмөр нударгаа үзүүлэх цаг нь болжээ. Тэгэхгүй бол "Том толгойтой" нөхдүүдийн авир хэрээс хэтэрч, эцэстээ төрийн тусгай хамгаалалттай газрыг өөрийн юм шиг ашиглах боллоо.
Дархан цаазат газрын бүс нутагт дураараа авирлаж, газар нутгийн онгон дагшин байдал, байгалийн тэнцвэрт харьцааг нь алдагдуулж буй "Том толгойтнууд" олон байгаагийн ганцхан жишээ нь энэ буюу.
С.Баяр
Сэтгэгдэл ( 12 )
Arhangain bayn enigmagiin boss munkhbat
het ih said aa omgoolsn shutsen magtsan humuus bodit baidal der ene shal oor hereg bolj bn shude
Энэ MYИС гэдэг нэр ч гэсэн луйвар шдээ. Хөөрхий харанхуй бүдүүлэг ардын хүүхдүүд МУИС-тай андуурч ордог ч сургууль гэхэд хэцүү газар. Цаана нь МАН-ын томчуул байдаг юм билээ.
Darxan gazar syrgyyli baiglx n zui bys yum xotoos zaidyy gazar zunduu bn ..mungu bvxniig shiidxgi.!!!!!
Оюунхоролын зөвөө ниитиин эзэмшилд авах нь зөв сайдыг дэмжиж байна
МҮИС-н захирал Мөнхбат та больж үз. Богд хан уул минь 300 жилийн түүхтэй, дэлхийн барагл анхны дархан цаазат газар гэдгээр нь бү монголчууд байтугай соёл хүн төрөлхтөн мэднэ. Та сургуулиа биш, ирээдүйд яаж өөрийн болгох вэ гэдэг санаагаар ажиллаж байгаа биздээ. Түүнээс төр их дээд сургуулиудыг хотоос гхргхж. Бага нуур дүүрэг төвлөрүүлнх шийдвэр гаргаад удаж байгааг та хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж ирсэн. Оюутнууд яахав, сургуульд сурах 4 жилдээ хотод байх нь чухал болохоос хаана байрших, төгсөөд гарсан хойно чухал биш гэдгээ чмэдэж байгаа шүү дээ.
Мөнхбат гэдэг захирал нь их шуналтай хүн ямар дарга нарыг мөнгө хоол ундаар хахуулддаг нөхөр одоо больж үз шуналт минь
Сургууль байгуулна гээд байхад ямар хаус баоих гээд байгаа биш. Монгол. Хүнд хэрэгтэй юмыг хийлгээч төр нэрээр дээрэм хийлгээд яах гээд байгаа юм
ene arai l dendej bna