Фэйсбүүк хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг АНУ-ын хуулийн албанд өгдөг гэнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 26

Фэйсбүүк хэрэглэгчдийн хувийн мэдээллийг хууль, тагнуулын байгууллагад гаргаж өгдөг гэх хэл аманд байнга өртдөг билээ. Тэгвэл хэрэглэгчид хувийн мэдээллээ дурын байдлаар өөрчлөх боломжтой болсноор энэ шуугиан түр намжаад байсан юм.

Хэрэглэгчид өөрсдийн мэдээллийг нууцлах үгүйгээ сонгон үзэх хүмүүсийг ангилан, зааж өгөхөөр тохируулсан нь дээрх боломжийг үгүй хийсэн гэсэн үг хэмээн тус сайтын эзэд мэдэгдсэн. Хэрэглэгчдийн хувийн мэдээллийг ашиглан гэмт хэрэг, хүний наймаа зэрэг үйлдлүүд гарах нь ихэссэн учраас ийм сонголт хийсэн тухай мэргэжилтнүүд хэлж байв. Тэгвэл америкийн хэрэглэгчдийн дунд энэ хардлага дахин хүчтэй босч ирээд байгаа гэнэ. Учир нь нууцлалыг хариуцсан албаны зүгээс хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг Америкийн хуулийнханд өгдөг бөгөөд нууцалсан мэдээллийг ч тус албаныхан өөрсдийн дураар нээн үзэх бололцоотой гэдгийг зарим IT мэргэжилтнүүд нотлоод байгаа аж.

 

С.Төгөлдөр

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top