Оюутнууд галт тэргээр 50 хувийн хөнгөлөлттэй зорчино

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 26

“Оросын төмөр зам” хувьцаат нийгэмлэг ЗХУ-ын үед үйлчилдэг байсан “Оюутнуудыг галт тэргээр 50 хувийн хөнгөлөлттэй зорчуулах” журмыг сэргээхээр болжээ. Нийгэмлэгийн Ерөнхийлөгч Владимир Якунин орой энэ талаар өөрийн блогтоо бичсэн байсан аж.

“ЗХУ-ын үед улсаас татаас олгох аргаар оюутнуудын купенд зорчих тасалбарын үнийг 50 хувь хөнгөлдөг байсан ч өнгөрсөн жилүүдэд цуцлагдаад байсан. Харин одоо бид энэхүү журмыг эргээд сэргээж байна” гэж тэр бичжээ.

Хөнгөлөлт ОХУ-ын нутаг дэвсгэрт л үйлчлэнэ гэдгийг ч тодорхой тайлбарласан байна. Оюутнууд электричка буюу газар дээгүүрх метронд 50 хувийн хөнгөлөлттэй зорчдог байсан ч гат тэгэнд энэ журам үйлчилдаггүй байсан юм. ОХУ-д сурдаг гадаадын оюутнуудад ч энэ журам хамаатай юм байна.

“Оросын төмөр зам” хувьцаат нийгэмлэг нь дэлхийн хамгийн том төмөр замын сүлжээний нэг бөгөөд ОХУ-ын Дотоодын нийт бүтээгдэхүүний 2,5 хувийг дангаараа бүрдүүлж, сая хүнийг ажлын байраар хангадаг байгууллага юм.    

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол Хэл(31.200.218.69) 2017 оны 05 сарын 29

алдаагаа шалгаад нэг хараач дээ С. Төгөлдөрөө

0  |  0
gg(150.129.140.31) 2017 оны 05 сарын 27

Busad n guitsehgui

0  |  0
gg(150.129.140.31) 2017 оны 05 сарын 27

Yamarch galt tereg nisdeg galt tergiig guitsehgui

0  |  0
bi(112.72.8.243) 2017 оны 05 сарын 26

mashbat mash sain gej bodoj baina

0  |  0
zochin(103.26.195.216) 2017 оны 05 сарын 26

Belozerob gj hvn bga da setgvvlchee hezeenii medee be

0  |  0
иргэн(202.72.242.5) 2017 оны 05 сарын 26

манайхан чгэсэн оюутнуудаа тэгмээр юм дэлгүүр хоршоо нь үнээ буулгах , үр хүүхэддээ туслах талаар ямарч бодлогогүй газар нь монгол улс юм даа

0  |  0
Top