Үйлдвэрчний эвлэлийн хөрөнгийг биеэ үнэлэгчдэд зарцуулдаг байжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 26

Австралийн Цагдаагийн газар Эмнэлгийн ажилчдын Үйлдвэрчний эвлэлийг удирдаж байсан Крейг Томпсон гэгчийг “нийтийн өмч хөрөнгийг зүй бусаар зарцуулсан” хэрэгт буруутган шалгаж эхэлжээ. Түүний байгууллагынхаа хөрөнгөөр олон жилийн өмнөөс мөрийтэй тоглож, биеэ үнэлэгчидтэй зугаацдаг байсан гэж буруутгаж байгаа юм байна. Тэрбээр албан тушаалаа орхисныхоо дараа ч гэсэн гэмт үйлдлээ үргэлжлүүлсээр байсан гэж тус байгууллагыг одоо тэргүүлж байгаа Кейти Жексон мэдэгдсэн байна. Гэмт этгээд албан тушаалаа шилжүүлэхдээ байгууллгын данснаас мөнгө гаргуулах эрх бүхий төлбөрийн картыг өөртөө авч үлдсэн байжээ. Гэхдээ тэрбээр хэргээ үгүйсгэж байна.

 

С.Төгөлдөр 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top