БХЯ-аас ОУХМ М.Анхцэцэгт 6 сая төгрөг хандивлав

2017 оны 05 сарын 27

5 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДӨР БХЯ-НЫ УДИРДЛАГУУД “АЛДАР” СПОРТ ХОРООНЫ ХҮНДИЙН ӨРГӨЛТИЙН ТАМИРЧИН, ОУХМ, АХЛАГЧ М.АНХЦЭЦЭГТ 6 САЯ ТӨГРӨГИЙН ХАНДИВ ГАРДУУЛАВ. ​

Дэлхийд тэрбумаар үнэлэгдсэн ч "Би эх орныхоо төлөө штанг өргөдөг" хэмээн гадны улсын саналыг хүлээж аваагүй тамирчин бол “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ, ахлагч М.Анхцэцэг. Түүний дүү 16 настай М.Номин-Эрдэнэ өнгөрөгч оны 9 дүгээр сарын 22-ны өдөр их хэмжээгээр түлэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан олон нийтийн санаачлагаар “Дэлхийд тэрбумаар үнэлэгдсэн туйванч М.Анхцэцэгийн дүүд туслацгаая” аяныг 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл өрнүүлж байгаа юм.

Уг аянд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын бие бүрэлдэхүүн нэг өдрийн цалингаа хандивласан бөгөөд энэ сарын 27-ны өдөр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй албаны хүмүүс хандивын мөнгийг М.Анхцэцэгийн гэр бүлд БХЯ-наа гардуулан өглөө. Гүн түлэгдэлтийн дараах шатны хагалгааг манай улсад хийх боломжгүй учраас БНСУ-ын “Ханган сү” эмнэлэгт хагалгаанд орох юм байна. Уг хагалгаанд 65 сая төгрөг шаардлагатай байгаа аж.


“Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ, ахлагч М.Анхцэцэгийн аав Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн ерөнхий инженер, дэд хурандаа цолтой бөгөөд одоо Афганистан Улсад явагдаж буй НАТО-гийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байна. Түүний ээж мөн зэвсэгт хүчинд 20 гаруй жил ажилласан бэлтгэл ахлах ахлагч юм. Хүндийн өргөлтийн Залуучуудын болон Оюутны дэлхийн аварга М.Анхцэцэг Монгол Улсынхаа нэрийг дэлхийд гаргана хэмээх том мөрөөдлөө мөнгөөр арилжихыг хүсээгүй эх оронч сэтгэлээр нь монголчууд бид бүхэн бахархаж явдаг билээ. Тэр биднийг орхиогүй, бид ч түүнийг орхихгүй.

Батлан хамгаалах яам


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bgl(103.10.23.130) 2017 оны 05 сарын 28

Chaavaas daa ,uurusuu buh zardaliig n gargaad uguh hurungu tei shuu dee ene said chin ,tegeed iim yadarsan yavtsgui setgeltee baigaadaa icheechee ,buhel buten neg ailiin3 hun n uuriinh n hariutssan yamand ajilladag baihad 6 Han saya tugrug uguud baihdaa yavah dee

0  |  0
Bgl(103.10.23.130) 2017 оны 05 сарын 28

Chaavaas daa ,uurusuu buh zardaliig n gargaad uguh hurungu tei shuu dee ene said chin ,tegeed iim yadarsan yavtsgui setgeltee baigaadaa icheechee ,buhel buten neg ailiin3 hun n uuriinh n hariutssan yamand ajilladag baihad 6 Han saya tugrug uguud baihdaa yavah dee

0  |  0
Цэрэг(122.201.24.134) 2017 оны 05 сарын 27

Шоучин сайд шүү. Ийм сайдтай байгаадаа их харамсаж байна

0  |  0
Би(202.21.106.126) 2017 оны 05 сарын 27

6 юм уу 65 юм уу

0  |  0
Top