Ү.Хүрэлбаатар: Талцал хуваагдлыг таслан зогсоох хурал болж чадлаа

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 29

Монголын үндэсний бөхйин холбоо /МҮБХ/ -ны хурал өчигдөр болж, тэргүүнээрээ “Гацуурт” компанийн захирал Л.Чинбатыг сонгосон тухай мэдээлэл гараад буй. Тэгвэл энэхүү хуралтай холбогдуулан МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатараас дараах асуултад хариулт авлаа.

-МҮБХ-ны хурал болж, тэргүүнээ сонгосон тухай мэдээлэл гарлаа. Уг мэдээлэлтэй зэрэгцээд өчигдрийн болсон хурлыг хууль бус байсан талаар мэдээлэл цацагдах боллоо. Энэ ямар учиртай юм бэ?

-Хүмүүс мэдэж байгаа. Энэ асуудал бол зөвхөн өчигдөр гарчихсан юм биш. 2003 оноос МҮБХ дээр үүссэн асуудал. Тэгэхээр энд цэгцтэй ойлголт өгөхийн тулд гурав, дөрөвхэн баримтыг товчхон дурдъя. Ээлжит бус  их хурал шүүхийн шийдвэрийн дагуу болсон гэдгийг албан ёсоор онцлон хэлэхийг хүсэж байна. Ер нь энэ хурлыг хууль ёсны юу, хууль бус уу гэдэг дээр нэлээн маргаан байгаа болохоор та бүхэн маш нухацтай ойлгох хэрэгтэй.

Нэгдүгээрт, Улсын дээд шүүх/УДШ/-ийн 2003 оны 7 дугаар сарын 1-ний 403 тоот тогтоол байна. Энэ тогтоолд, МҮБХ-ны тэргүүнийг сонгох асуудлаар ээлжит бус Их эеийг 2003 оны гуравдугаар улиралд багтаан зохион байгуулахыг МҮБХ-ны Цэцдийн зөвлөлд үүрэг болгосугай гэсэн ийм шийдвэрийг гаргасан байдаг. Энэ тогтоолын хэрэгжилт өнгөрсөн хугацаанд сунжирч ирсэн. Харин өчигдрийн хурлаар эцэслэн шийдэгдлээ.

Хоёрдугаарт, 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдөр  Цэцдийн зөвлөлийг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанаас албадан хуралдуулж, МҮБХ-ний ээлжит бус Их эеийг зарлан хуралдуулсан. Өөрөөр хэлбэл, Цэцдийн зөвлөл хуралдсан гэсэн үг. Энэ хурлаас ганцхан шийдвэр гарсан. Тэрхүү шийдвэр Их эеийг хуралдуулах ажлын хэсгийг байгуулсан. Тэр ажлын хэсгийн анхны дарга Хүдэрбаатар, дараа нь надад энэ үүрэг шилжиж ирсэн. Би бол Их эеийг зохион байгуулах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас гаргасан заалтын дагуу ажлын хэсгийг ахалж энэ хугацаанд ажилласан. Оны өмнө энэ хурлыг зохион байгуулахаар ажилласан ч Р.Нямдорж гомдол гаргаад  "Хууль бус, хуурамч бичиг баримт цуглуулж хурал хийх гэлээ" гэсэн гомдлыг шүүхэд гаргасан байдаг.

Гуравдугаарт, 2017 оны 4 дүгээр сарын 10–нд  Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 387 тоот тогтоол гаргасан. Энэ тогтоолд, Р.Нямдоржийн гаргасан гомдол нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа учраас гомдлыг хэрэгсэхгүй болгосон.    

Дөрөвдүгээрт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас ажлын хэсгийн ахлагч миний бие дээр 0813 тоот албан бичиг ирүүлсэн. Энэ албан бичигт 387 дугаар тогтоолыг дурдаад шийдвэр гүйцэтгэх ажиллааг түдгэлзүүлэх шалтгаан арилсан байх тул  холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн МҮБХ-ний Их эеийг хуралдуулахыг Цэцдийн зөвлөлд үүрэг болгосон. Ингэхээр одоо ээлжит Их эеийг хуралдуулахгүй байх ямар шалтгаан байх билээ.

-Зарим эх сурвалжийн мэдээлснээр хурлын ирц бүрдээгүй, 40 гаруйхан хүн цуглаж байгаад МҮБХ-ны Их эеийг хуралдуулчихлаа гэж байна. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-МҮБХ-ны Их Эе  буюу ээлжит их хурлаар цолтон бөхчүүд, засуул, бөх судлаачид амйгийн бөхийн холбооны төлөөлөгч 170 гаруй төлөөлөгч оролцсон.

Манай холбооны дүрэмд 200 хүртэлх хүн оролцоно гэсэн байдаг. Тэгэхээр хурлын ирц 85 хувьтай байсан гэсэн үг. Бид хурлынхаа дэлгэрэнгүй бичлэг,протоколд боловсруулалт хийж байгаа. Шаардлагатай гэвэл тэр бүхнийг харж болно.

-Хурлын талаар мэдээлэл өгөөч. Ямар, ямар асуудлыг шийдвэрлэв?

-Хурлаар гурван асуудлыг хэлэлцсэн. Нэгдүгээрт,

МҮБХ-ны тэргүүнийг сонгож батламжлах, тэргүүнд дөрвөн хүн нэр дэвшсэн. Дархан аварга Х.Баянмөнх, Дархан аварга А.Сүхбат, Хэнтий аймгийн бөхийн холбооны дарга Хүдэрбаатар, Гацуурт компанийн захирал Л.Чинбат  ийм хүмүүс нэр дэвшсэн. Энэ дөрвөн хүнээс 99,99 хувийн саналаар Лхагвын Чинбатыг дэмжсэн. Хоёр дахь асуудалд МҮБХ-ны Хяналтын зөвлөлийг сонгосон. Төмөрсүх хяналтын албаны даргаар, Ганхуяг, Алтантулга, Оюундалай гэх хүмүүс гишүүдээр сонгогдсон. 

Гурав дахь асуудал бол Цэцдийн зөвлөл. Дүрмэндээ бол МҮБХ нь 67 Цэцдийн гишүүдтэй байна гэсэн заалттай байж байгаа. Үүнээс 21 нь аймгийн бөхийн холбооны дарга нар шууд ороод ирнэ. Үлдсэн 47-д нь цолтонгууд болон бөх судлаач зэрэг хүмүүс сонгогдсон. Даргаар нь миний бие сонгогдсон.

-Хуучин МҮБХ-ны тэргүүн, дэд тэргүүн гэж байдаг байсан. Харин энэ удаад дэд тэргүүнгүй болгосон гэсэн үү?

-Дэд тэргүүн гэдэг орон тоог байхгүй болгосон. Үүний оронд МҮБХ-ны дотоод үйл ажиллагааг хариуцсан гүйцэтгэх захирал гэсэн орон тоог шинээр баталж өгсөн. Гүйцэтгэх захирлаа сонгон шалгаруулалт зарлаж, сонгоно гэж төлөвлөж байгаа. Бид удахгүй Р.Нямдорж нарт албан бичиг хүргүүлнэ. Тэд монгол түмнээ хүндэтгээд тамга тэмдгээ хүлээлгэж өгнө гэдэгт итгэлтэй байна.

-Хуралд МҮБХ-ны тэргүүн Р. Нямдорж нар ирж оролцсон уу. Тэднийг хуралдаа урьсан уу?

-Их эеийн дүрмээрээ бол МҮБХ-ны хуралд томилолтоор болон урилгаар оролцуулах нь хаалттай. Хуралд оролцох эсэх нь тэр улсуудын өөрсдийн сонголт. Харин оны өмнө Бөхийн зүтгэлтнүүдийн хуралд тэднийг урьсан. Тэгэхэд Р.Нямдорж, Данзан нарт албан бичиг явуулсан. Хариуд нь “Албан бичиг авахаас татгалзлаа гэсэн” хариу ирсэн нь бидэнд байгаа.

-Их эеийн талаар саяхан хоёр ч телевизээр нэвтрүүлэг гарч байсан. Одоо ингээд хүмүүсийн дунд хоёр талцал буй болчихож байна..

-Энэ бол хэдэн хүн амбийцлаад хийж байгаа хурал огтхон ч биш. Албан ёсоор, шүүхийн шийдвэрийн дагуу хийж байгаа хурал. 

Шүүхийн шийдвэрээр хийсэн хурал нь хууль бус болдог юм бол энд өөр ямар логик байх юм. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж болохгүй ийм юмыг уриалаад байгаа юмуу. Р.Нямдорж нар МҮБХ-ны Их эеийн хуралд 15 жилийн турш  саад хийж, өнөөг хүргэсэн. Харин одоо ийм аргаар цаашид бүтэхгүй.  Бид хууль хэрэгжүүлэх гээд л байгаа улс. Энэ удаагийн хурал "Талцал хуваагдлыг таслан зогсоох хурал боллоо" гэж дүгнэсэн. 

-Их эеийн хуралд улсын цолтой бөхчүүдээс ямар хүмүүс ирсэн бэ?

-Яг одоо ид барилдаж байгаа бөхчүүдээс эхлээд зодог тайлсан улсын алдар цолтой бөхчүүд ирсэн. Хуралд ирсэн бөхчүүдээс нэрлье. Дархан аварга, Х.Баянмөнх, А.Сүхбат аварга, С.Мөнхбат аварга, Д.Мөнх-Эрдэнэ арслан, Хайдав арслан, Батсуурь арслан, Б.Гантогтох гарьд, н.Жаргалсайхан гарьд, н.Ганболд заан, Амгаа заан, Амгаланбаатар заан, Пүрэвжав, Өвгөнхүү, Батбаяр, Бат-Орших, Эрхэмбаяр, Даваасамбуу, Мөнхжаргал зэрэг улсын цолтой бөхчүүд ирсэн.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 29 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
goo(150.129.140.179) 2017 оны 06 сарын 03

usan generator l oor erchim huch

0  |  0
joom(150.129.140.179) 2017 оны 06 сарын 03

usan tsahilgaan stants l eko erchim huch uildverlene

0  |  0
gomo(150.129.140.179) 2017 оны 06 сарын 03

usan tsahilgaan stants yamar ve

0  |  0
natsagnysm(150.129.140.179) 2017 оны 06 сарын 03

narnii generator delhiig energeer hangahad saad hiideg

0  |  0
natsagnyam(150.129.140.179) 2017 оны 06 сарын 03

mongold guriliin uildvert salhin generator heregleh n burch ih ekologid hohiroltoi

0  |  0
gesen(150.129.140.179) 2017 оны 06 сарын 03

salhin generator yamarch salhigui bolgochihdog

0  |  0
Сонир(66.181.177.176) 2017 оны 06 сарын 03

Энэ сахалтай зөнөг өвгөн чинь сэтгэцийн өөрчлөлттэй байх аа? Бөх ч биш, зохиолч ч биш манин дурак .

0  |  0
zochin(103.26.195.219) 2017 оны 06 сарын 01

ene neg sakhaltay nukhur ter zokhioloo bicheedd yawlaa bol boloo , yunykh ni bukh we , uwsyn bukhchuudyn tsuglaralt bolson bayna

0  |  0
egel ard(202.70.46.215) 2017 оны 05 сарын 31

box ni xurtel xuvaagdtsan uzex gexeer odoogoor bol nul doping xogjloo dagaj bgaa bx gexdee jinxene xuchtene xen yum buu med bolson bgui tsoltonguud ni erx medlee bulaatsaldana ene arai l bish gexdee sainaar bodxod arag tug bx da um sain bolog

0  |  0
egel ard(202.70.46.215) 2017 оны 05 сарын 31

tsoonx gedeg xumuus tsoonx l yum gexdee neg deever door aimdarch bgaagaa oilgoxgui uxaan ni daanch balchir udam ni gej daanch xetsuu xumuus bx yum jalga dovni uzel xezee duusna ter tsagt uls xogjox bx da

0  |  0
Бөх(203.91.115.36) 2017 оны 05 сарын 31

Энэ Хүрэлбаатар хогийн новш .Энэний бөх мэднэ гэж юу байдаг юм.Илүү дутуу юм олж долоохыг л хүсэж байгаа далдгар гар.

0  |  0
УВС кун(66.181.185.195) 2017 оны 05 сарын 30

Манай цугларалт

0  |  0
Амаа(182.160.2.215) 2017 оны 05 сарын 30

Увс хүн гэж эд хөрөнгө булаацалддаг Баянмөнх шиг шуналтай атаач хүмүүсийг хэлдэг.

0  |  0
6789(182.160.2.215) 2017 оны 05 сарын 30

Увсын увайгүй бөкчүүд болиорой. Увсын хар аварга баянмөнх хар үйлээ больчих.

0  |  0
Эерэг(166.216.165.58) 2017 оны 05 сарын 29

Өө энэ бол бүгд эсрэг талынхан байна

0  |  0
хр(103.26.194.65) 2017 оны 05 сарын 29

увсыхан бөхийн холбоогоо байгуулна л биз бусад нь дахин хурлаа хийгээд тэргүүнээ сонгоод явна биз бөхчүүд нь хуваагдаад барилдаг да

0  |  0
BATAA(66.181.160.10) 2017 оны 05 сарын 29

SUHBATIIN ZOHIOL YUM BISHUUU

0  |  0
tsog(113.210.118.95) 2017 оны 05 сарын 29

Y.hurelbaataraa naad ulsiin tsoltoi boh geed bga nohduud chini dandaa ubsiin. ubsiin hurgen chinii heden buunii nohod bn shu de.icheech luibarchin mini

0  |  0
erdene(202.180.218.147) 2017 оны 05 сарын 29

hurelbaatar guai odoo boli ta tugeemel deed surguuli gej tanii tom luivariig mongolchuud odooch mrtaagui bgaa avgaigaaa uuriinhuu umnuus shorond yvuulsan chini hudlaa yu dahiad iim buzar shunaldaa hutlugduj nasnii etseset uuruu shorond ysaa tavivdaaa

0  |  0
Зочин(202.9.40.38) 2017 оны 05 сарын 29

Ганц хоёр бөх нэг дэвжээний хуралд андуураад орчихсон юм биш үү.

0  |  0
Зочин(66.181.184.93) 2017 оны 05 сарын 29

Увсынхан ”Шонхор”= ЦУГЛАРАЛТ

0  |  0
Бөх(103.57.93.24) 2017 оны 05 сарын 29

Энэ Хүдэрбаатар, Хүрэлбаатар гээд нэгч удаа зодог шуудаг өмсөж үзээгүй хүмүүст энэ бөхийн холбоо ямар хамаа байна. Харин Чинбат гуай үл бүтэх эд нартай хутгалдаж байж сайхан нэр төрөө битгий сэвтээгээсээ билээ.

0  |  0
Иргэн(183.81.169.130) 2017 оны 05 сарын 29

Ирсэн бөхчүүдийг харвал голдуу Баянмөнх, Сүхбатын талын хүмүүс л байна ш дээ. Сахал Хүрэлбаатар юу горьдож эдэнтэй нийлсэн бэ?

0  |  0
Зочин(202.70.34.98) 2017 оны 05 сарын 29

Дандаа увсынхан шив

0  |  0
Top