Зөрчил гаргасан 8 захирлыг ажлаас нь чөлөөлжээ

2017 оны 05 сарын 30

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шалтгааны талаар өнөөдөр Нийслэлийн нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон албаны бусад хүмүүс мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 9 дүгээр сараас хойш Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн боловсролын газарт багш, эцэг эхчүүдийн зүгээс ерөнхий боловсролын сургуультай холбоотой 279 өргөдөл гомдол ирсэн байна.

Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хүрээнд нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиуд дээр 13 удаагийн төлөвлөгөөт бус шалгалт хийжээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа энэ талаар хэлэхдээ “Шалгалтаар илэрсэн зөрчилд үндэслэн нийт 32 сургуулийн захиралд арга хэмжээ авсан. 8 захирлыг ажлаас нь чөлөөлөх сахилгын шийтгэл ноогдуулсан” гэлээ.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулгын мэдээлснээр “32 захирлаас 15 нь сануулах арга хэмжээ, 10 нь цалингийн 20 хувь хүртэл торгох арга хэмжээ, 8 нь ажлаас чөлөөлөх сахилгын арга хэмээ авсан. Үүнд ямар нэг хууль тогтоомж зөрчсөн зүйл байхгүй. Энэ том салбарт хариуцлага, сахилга батыг хангаж ажиллах нь маш чухал. Үүнийг шалгах хяналт шалгалтын хүрээнд гарсан зөрчилд авсан арга хэмжээ юм” хэмээв.

Хяналт шалгалтын явцад ХУД-ийн 18 дугаар сургууль дээр 43 зөрчил, СХД-ийн 9 дүгээр сургууль дээр 30 зөрчил, 67 дугаар сургууль дээр 29 зөрчил, 107 дугаар сургууль дээр 4 зөрчил илэрсэн байна. Эдгээр зөрчил нь Боловсролын тухай хууль зэрэг Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн үйлдэл гэдгийг хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
захирал (202.9.43.107) 2017 оны 05 сарын 30

18 бол аймаар шүү дээ багын мэнежэр бол ёстой баллана яаралтай солих хэрэгтэй

0  |  0
зочин (202.9.43.107) 2017 оны 05 сарын 30

Бусад бүх сургуулийн захирал мэнэжэрүүдийг шалгаачээ солиочээ 3 жил болоод сольж байх хэрэгтэй 6настныг бүртгэхэд авилга нэхэж байгаа сургуулиуд зөндөө БГД ийн сургуулиуд Төмөр замын сургуулиуд

0  |  0
Mgl(202.9.42.196) 2017 оны 05 сарын 30

Bas baga ch gesen hariutslaga tootsoj sanuulj torgoj bolohguig n halj bmaar l yum

0  |  0
zochin(66.181.160.32) 2017 оны 05 сарын 30

hariutslaga tootsono gevel buh surguuliin zahiral bagsh geed asuudalgui gazar hovor l bh surguul tsetserleg gej yalzarsan gazar

0  |  0
МАН гар(202.131.250.130) 2017 оны 05 сарын 30

АН ын л гишүүд биз. Ичих ч үгүй хариуцлага ярих юм. Харж бхад МАН аас очсон хүмүүс бүгд л няй амьтад бхм. зүгээр л нэг робот...

0  |  0
Top