Лондон “дэлгүүр хэсэгчдийн диваажин”

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 30

Лондон хот Европын шопингийн төв хот болжээ. Эдийн засгийн судалгаа дагнан бичдэг Economist Intelligence Unit (EIU) байгууллага 33 оронд харьцуулсан судалгаа хийсний эцэст Английн нийслэлд энэ цолыг олгосон байна. Шоппинг судалгааны дүн мэдээг тус байгууллагын албан ёсны вебсайтаас үзэж болох аж. Судалгааг хийхдээ дэлгүүрүүдийн тоо барааны чанар, үнэ, тээврийн салбарын хөгжил, соёл урлаг, цаг агаарын байдал зэрэг хүчин зүйлийг харгалзан үзсэн байна. Эцсийн дүн гарахад Лондон хот 100-гаас 80.6 оноо авч тэргүүлжээ. Мөн жуулчид Азийн орнуудаас илүү Европын орнуудад аялахдаа илүү их дэлгүүр хэсдэг болох нь тогтоогджээ. 

 

C.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top