Хүүхдийн паркад хүчтэй өрсөлдөгч хэрэгтэй байна

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 30

Паркад хүүхдээ тоглуулах талаар бодоод ч хэрэггүй

Тун удахгүй хүүхдийн баяр тохиох гэж байна. Жилд ганцхан тохиох баяраараа хүүхэд хөөрөн цэнгэж, хүссэн бүхнээ хийхийг хүсдэг. Алдрай бяцхан үрсээ энэ л өдөр аз жаргал мэдрүүлэхийн тулд эцэг, эхчүүд чадах чинээгээрээ л зүтгэдэг. Бэлэг авч өгнө, бас гадуур дагуулж, дуртай газраар нь оруулдаг уламжлал буй. Харамсалтай нь бяцхан үрсээ тоглуулчих газар хомс. Ямар ч сонголтгүйгээр "Үндэсний соёл амралтын хүрээлэн" буюу олны нэрлэдгээр “Хүүхдийн парк”-ыг зоригсод зургаадугаар сарын 1-нд Улаанбаатарт хаа сайгүй хөвөрнө. Монополь болсон тус газар нь үнээ тэнгэрт хадааж, хүүхдүүдийн хорхойг улам хүргэнэ. Хүссэн тоглоомон дээр нь хүүхдээ тоглуулахын тулд эцэг, эхчүүд хамаг мөнгөө барж дуусна. Ийм л дүр төрх Эх үрсийн баяраар буй болдог нь үнэн.. Хүүхдээ парк дээр тоглуулахад  нэг өрхөөс дунджаар хэдэн төгрөг зарцуулагдах тооцоог хийж үзье.

Хоёр хүүхэдтэй айл байя гэж бодъё. Аав, ээжтэйгээ хамт Парк руу нэвтрэхийн тулд орох тасалбарыг 1000 төгрөгөөр авна. Тэгэхээр дөрвөн ам бүлтэй айл 4000 мянган төгрөг өгснөөр парк руу орох эрх нь бүрдэх нь ээ.  

Паркийн нэг тоглоомын үнэ 4-6 мянган төгрөгийн хооронд бөгөөд тоглоомын багцууд 10-25 мянган төгрөг  байгаа юм.  Тэгэхээр нэг хүүхдээ дунджаар 4 тоглоомон дээр суулгая гэвэл 20 орчим мянган төгрөг болно. Нэг хүүхэд 20 мянга гэхээр 2 хүүхдийнх 40 мянган төгрөг болно.

Бас болоогүй, хүүхэд л юм хойно, элдэв янзын юм нэхнэ, үлээсэн шаарнаас эхлээд уух ундаа зэргийг нь авч өгнө. Ингээд тооцоод үзэхээр орох тасалбар 4 мянгаас эхлээд тоглоомын 40 мянга бусад хэрэглээ гээд хоёр хүүхэдтэй айл паркад хүүхдээ тоглуулахад хамгийн багадаа 50 мянган төгрөг орох нь ээ. Энэ тооцоон дээр түшиглээд  бодохоор гурван хүүхэдтэй айл 75 мянга, дөрвөн хүүхэдтэй айл 80 мянга гээд үржих жишээний.

Ингээд бодохоор дундаж орлоготой айл өрх Хүүхдийн паркад хүүхдээ хүссэнээр нь тоглуулах боломж хомс байгаа биз. Хүүхдийн 20 мянгаа хүлээж амьжиргаагаа залгуулдаг айл өрхүүд бол паркад хүүхдээ тоглуулах талаар бодоод ч хэрэггүй. Хатуу боловч энэ үнэн. Хүүхдийн баяраар хүүхэд бүр хүссэн газраа тоглох боломж нь хомс байгаа нь харамсалтай.

Л.Чинбатын санаачлагыг алга ташин дэмжье

Өрсөлдөгчгүйгээр оршин тогтнож байгаа давуу байдлаа "мөнгө олох хэрэгсэл" мэтээр ойлгож байгаа Хүүхдийн паркийнханд хүчтэй өрсөлдөгч хэрэгтэй байна. Яг л энэ цаг үед Монгол Улсын Хөдөлмөрийн баатар "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат олон нийтийг алга ташуулсан нэгэн мэдэгдэл хийлээ. Тэрбээр өөрийн сошиал хуудастаа

Сүүлийн үед «Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн»-г худалдааны төв болгосон байна гэдэг шүүмжлэл цөөнгүй үзэгдлээ. Үүнтэй холбогдуулаад нэгэн санаачлага дэвшүүлж байна.

Надад зөвшөөрөл өгөөч хотын даргаа! Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хүүхэд бүр үнэ төлбөргүй тоглох дэлхийн жишгийн тоглоомын талбай байгуулах зөвшөөрөл өгөөч. Хотоос, улсаас нэг ч төгрөг гаргахгүй бүх хөрөнгө зардлыг нь хувиасаа дааж нийт нялх үрсээ баясгах боломж олгооч. Өнөөдөр тоглох хүүхэд өсөж том болоод өөрийн хүүхдээ тоглуулдаг урт настай, өндөр чанартай багачуудын байгууламжийг хувийн хэвшлийнхэн бид бүтээе. Бид ажлыг нь ч тэр, арчилгааг нь ч тэр бүгдийг нь хийнэ харин танаас ганцхан гарын үсэг л хүсэж байна. Ойлгож дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Иргэн Л.Чинбат" хэмээжээ. Хүний төлөө, хүүхдийн төлөө ийм сайхан санаачлага гаргасан түүнд талархах хүн олон байна. Харин түүний эл санаачлагыг эрхэм хотын дарга хэрхэн шийдэхийг хүлээх л үлдлээ. Ирээдүй хойчийнхоо төлөө гаргасан энэ мэт санаачлагыг Су дарга дэмжихгүй байх шалтгаан үгүй санагдана. Магадгүй манай дарга нар атгаг санаа, арчаагүй бодолдоо хүлэгдээд иргэн Л.Чинбатын хүсэлтийг хүлээж авахгүй бол олон нийтийн дунд онигоо болох нь гарцаагүй биз ээ. 

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN  

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эрка(202.179.24.233) 2017 оны 06 сарын 02

Паркыг хотоос гадна барина гэж байгаа хүмүүс бол энэ газрын наймаачид өөрсдөө байна.Парк дээр тоглох гэж хотоос гадагш явж чадахгүй хүүхдүүд бол яах вэ? Зориж очих биш байнга амарч зугаалж байх чөлөөт бүс байх ёстой хотоос гаргах юм бол бас л нэг үхмэл хөрөнгө болж үлдээд сүүлд нь луйварчидийн гараар орно доо

0  |  0
Оюун(93.42.66.135) 2017 оны 05 сарын 31

Хуухдийн парк г хотоос гадна баривал маш том буян шуу

0  |  0
Zochin(90.236.25.176) 2017 оны 05 сарын 31

Bush zuil unetei bh albaguishdee, huuhed bolon zaluuchuud, Bush nasniihan zoriulagdsan garaad nyalhsuud n toglochihdog hogshuul n narlachihdag, zaluuchuud n tav tuhtai suugad hooroldchihdog iim tsetserlegt hureelen zailshgui heregtei bnashdee!!! Tegeed manaihan esregeer n mongo hooj baahan buuz, huushuur, arhi , tamhi bolgodog ene soelgui zuilee bolih tsag n bolsooon orchin ueteigee hol niiluulj alhah gevel baigaa ymaa zoriulalt zoriulaltaar n ashiglah heregtei!!!!

0  |  0
saihan.(122.201.24.44) 2017 оны 05 сарын 31

yamar goe medee ve,bi bur uilj baigaad bichij bn.Chinbat tand gun talarhal ilerhiileye.iim hun yagaad turiin terguun boldoggui yum bol..

0  |  0
zochin(124.158.109.232) 2017 оны 05 сарын 31

iim humuus turd garah um bol eh oron min saihan hugjij humuus amgalan taivan az jargaltai setgel uudrug amidrah baihaa. iim humuus olon baigaasain ene hun harahad hurtel nudend dulaahan bas hiij baigaa sanaachilj baigaa ni ih saihan ard tumniig gesen setgeltei umaa. erunhiilugch baibal bolmoor um bishuu tegvel delhiid monngol gedeg neriig gargah um shig sanagdav

0  |  0
зочин(202.179.8.14) 2017 оны 05 сарын 31

энэ хүн ерөнхийлөгч болоосой

0  |  0
Иргэд(122.201.31.53) 2017 оны 05 сарын 31

Өөр газарт, шинээр байгуулаач дээ! Аливаа хуучныг сүйтгэх, бусниулах сэтгэлгээнээс салаач дээ! Хотоос их зайдуу биш, эрүүл агаартай газар зөндөө л байна. Гол зорилго нь байгуулж бүтээхдээ биш шоудаж саасагнах л юм байна даа!

0  |  0
irgen(66.181.176.208) 2017 оны 05 сарын 30

Park arai denduu unetei baina hamag gazariig n Enhbold zarj duusgachaad uldsen jaahan gazar n huuhdee togluulah geheer tengert hadsan ochigdor 3 huuhdee togluulhad 100000 haanaach hurehgui bainale

0  |  0
Mgl(202.9.42.196) 2017 оны 05 сарын 30

Sanal sanaachlagiin huvid yarih yum bhgui mundag baina. Huuhduuded uneheer ikh uguilegdej baigaa zuil bol munuus mun. Huuhed salhiluulah togluulah gazar oldohgui uneheer hetsuu. Yamar saindaa l tsetserlegiin hashaand orj huugduj yavah ve de

0  |  0
Mgl(202.9.42.196) 2017 оны 05 сарын 30

Bas uneguiduulne gedeg n zaahan tiim l bn. Ternees n ulbaalaad mashinii tugjrel. huuheduud het udaan togloh achaalalaa diilehgui boloh zereg asuudaluud garch irne. Ternii orond mash hyamd unetei bgaad teruugeer n uur turliin buyanii uil azillagaanuud zohion baiguulj bolno shuu de. Eswel oir oirhon unegui togluulah uramshuulal taraah zereg......

0  |  0
zochin(66.181.180.9) 2017 оны 05 сарын 30

estoi mundag hyn yuma

0  |  0
Top