“Ид шидийн орон”-ыг Баянхошуунд байгуулна

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 30

Амжилтын түүхийг бичиглэн үлдээх "Зиндаа" сэтгүүл дугаар бүртээ 50 онцлох амжилт, үйл явдлыг нэрлэдэг ажээ. Монголын гэрэл гэгээтэй, амжилт ялалттай түүхийн нэг болж, дурсагдан үлдэх 50 гол амжилтаар ямар ямар үйл явдал, хүн нэрлэгдэж вэ? Энэхүү 50 мэдээг уншигч танаа цувралаар өдөр бүр хүргэхээр боллоо. Амжилт бүрийг алдаршуулъя.

“Ид шидийн орон”-ыг Баянхошуунд байгуулна

“Лантуун дохио” ТББ, Ч.Ганжавхлан нарын санаачлагаар “Ид шидийн орон” төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Уг төслөөр Баянхошууны Зүүнсалааны Зүүнбаян уулын энгэр, Сонгинохайрхан дүүргийн 10-р хороонд Хүүхэд хөгжлийн төв байгуулахаар сууриа тавьж, барилгын ажлаа эхлүүлээд байгаа аж.

id shidiin oron

Хүүхдийг гэр бүл, бие мах бодь, бэлгийн хүчирхийлэл болон бусад хэлбэрийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн нас бие, хүмүүжилд тохирсон зөвлөгөө өгөх, хөгжих боломжийг хангах томоохон төв байгуулахаар санаачлагч залуус шамдан ажиллаж байна. Тэд гэр хороололд хараа хяналтгүй, хүнд хэцүү амьдралд өсч бойжиж байгаа, хүчирхийллийн өндөр үзүүлэлттэй голомтод амьдарч буй хүүхдүүдэд тэдний очиж тоглох, амьдрахыг мөрөөддөг тэр гайхалтай орчин, мөрөөдлийн газрыг цогцлоож өгөх төлөвлөгөөтэй байсан учраас өөрсдийн төслөө “Ид шидийн орон” хэмээн нэрлэсэн гэнэ.

id shidiin oron

Зохион байгуулагчид төслийг хэрэгжүүлэхдээ боловсролын үйлчилгээ муу хотын захын гэр хорооллыг сонгон, “Ид шидийн орон”-оо барьж байгуулахаар шийджээ. Төслийг сайн дурын үндсэн дээр хэрэгжүүлж байгаа бөгөөд иргэд, олон нийтийн зүгээс хандив, тусламж цугларсаар байгаа аж. 

id shidiin oron

Эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудын нийгмийн хамгааллын асуудал хурцаар тавигдаж буй өнөө үед ийнхүү захын гэр хороололд Хүүхэд хөгжлийн төв байгуулахаар санаачилсан ажил үйлсийг "Зиндаа" сэтгүүл "Амжилтын 50 мэдээ"-ндээ онцолсон байна.  

Д.Мөрөн

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jjj(117.111.10.82) 2023 оны 02 сарын 15

Za uuchlarai iim ulger ch bdguin ard tumniig doromjij hanahguima heden ga gazar avaad gants 5x5 iin baishin l barina ednar hunii nud huursan hudlaa yarij ashig harsan humsuudin l neg uuniihe orond dorvitoihon dugaraad heden luivarchidtai temtselde erd tumen iim hetsu ued ur huuhde hooltoi baigah gej zav ch alga yamar yumii dohio genee yaasan zavtai nohduud ve

1  |  0
Жагаа(122.201.31.211) 2023 оны 02 сарын 15

Юу ч гэмээр юм бэ дээ. Төслийн нэр сайхан дуулдаж байна. Ажлын чанар, гүйцэтгэл яадаг бол доо. Суурийн цемент цутгаж байгаа байдал, суурийн шороог ухсан байдлаас харахад нэг л биш ээ. Барилгын ажлыг ингэж бүдүүн тоймоор хийвэл чанаргүй, насгүй, үзэмжгүй ”овоолго” л босно доо. Зургаас харахад ямар ч хэмжээ дамжаа алга. Тийм үү, та минь ээ!

1  |  0
Top