ХОМ-ээ өгөх хугацаа дуусаагүй

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 30

Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн дагуу төрийн өндөр албан тушаалтнууд хөрөнгө болон орлогын мэдүүлгээ жил бүр Авлигатай тэмцэх газарт мэдээлэх үүрэг хүлээдэг. Төрийн өндөр албан тушаалтан буюу төрийн албан хаагчдын мэдүүлсэн ХОМ-ыг тавдугаар сарын 5-ны дотор мэдүүлэх учиртай ч өнөөдрийн хүртэл мэдүүлээгүй, хуулийн хугацаа хэтэрлээ хэмээн зарим сайтаар мэдээлжээ. 

Тэгвэл энэ талаар АТГ-ын эх сурвалжаас тодруулахад "ХОМ мэдүүлэх хуулийн хугацаа дуусаагүй. Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14-ийн 1-т ХОМ-ийг тухайн оны хоёрдугаар улиралд багтаан олон нийтэд мэдээлнэ гэж заасан байдаг. Энэ дагуу ирэх зургадугаар сарын 30-ны дотор мэдүүлгийг багтааж тавина. Энэ жилийн хувьд цахим системд өөрчлөлт шинжлэлт орсонтой холбоотойгоор хийгдэж байгаа ажил байгаа" гэсэн юм.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Засгаа огцоруул(122.201.24.254) 2017 оны 05 сарын 30

Засгийн газрыг огцоруулах хэрэгтэй байсан бүр илүү зардал болсон дэд сайдуудыг бүр нэн даруй алга болгох хэрэгтэй шүү дээ МАНгаруудаа

0  |  0
Top